Shampoo organic base / Шампунь болон шингэн саван савангийн дээд зэрэглэлийн суурь / -300гр
27'690₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
Гарал үүсэл: Английн Stephenson компаний 74.47% -ийн органик орц найрлагатай бүтээгдэхүүн.
Бүтээгдэхүүний шинж чанар:
Зөөлөн шаргал өнгөтэй, хөөсрөх чанар сайтай, үнэргүй.
Онцлог шинж:
• Нунтаг зуун наст/ aloe barbadensis (aloe vera) powder / агуулдаг ба энэ нь A, B12, C, E витаминаар баялаг тул үсийг бат бөх эрүүл зөөлөн болгохоос гадна өөх тосыг задалдаг фермент агуулдаг учир таны үсийг илүүдэл тосноос ангижруулна.
• Натрийн лаурил сульфат болон бусад хорт хавдар үүсгэдэг сульфатын нэгдлүүдийг агуулаагүйгээс гадна парабен, силикон зэрэг химийн дүүргэгч нэгдэл агуулаагүй тул таны хуйх болон үсэнд ямар ч сөрөг нөлөөгүй органик бүтээгдэхүүн юм.
• Хуйхны баланс буюу орчины тэнцвэр алдагдсанаар үс хэт тослогжиж эсвэл хэт хуурайшин хатуурдаг ба хуйхны орчин ph 4.5-5 хооронд буюу сул хүчиллэг байдаг. Манай шампунь орчин нь ph 4.5-5.5 хооронд байдаг тул таны хуйх болон үсний балансыг огт алдагдуулдаггүйгээс гадна нэмэлтээр ямар ч синтетик гаралтай өнгө оруулагч, будагч бодис оруулаагүй тул эмзэг, хэврэг үстэй мөн нярай болон өсвөр насны хүүхдүүд хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Хэрэглэх арга:
Уг шампунийг ямар ч нэмэлтгүй шууд хэрэглэж болохоос гадна өөрийн үсний онцлогт тохирсон үйлчилгээ бүхий амин тосыг нэмэн хэрэглэх боломжтой. 300 мл органик шампуньд нийтдээ 12-30 дусал амин тос нэмж зөөлөн сэгсрэн, сайн холилдсоны дараа хэрэглэнэ.
• Хоёр болон түүнээс дээш амин тос холин хэрэглэх тохиолдолд нийт амин тосны хэмжээ 30-аас ихгүй байхыг анхаараарай.
• Хүүхэд болон эмзэг арьстай хүн хэрэглэхдээ нийт амин тосны хэмжээ 12 дуслаас хэтрэхгүй байхыг анхаараарай.