0

Бүтээгдэхүүн хайх

HAIR BOOSTER үсний серум 30 мл

16'250

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

ҮСНИЙ УРГАЛТ ДЭМЖИХ ТОСОН СЕРУМ Үсний серум гэж юу вэ? Серум гэдэг нь молекулийн түвшинд маш сайн нягтаршуулсан орцтой бүтээгдэхүүнийг хэлэх бөгөөд ургамлын охь нэгдэл нь үс рүү нэвтрэн үсний гэмтэл эмчлэх, их хэмжээний тэжээл өгөх ба үсний давхарга, хуйханд гүн шингэж үсний бүтцийг бүхэлд нь эрүүлжүүлэх, үйлчилгээтэй өдөр тутмын үс арчилгааны хамгийн чухал бүтээгдэхүүн юм.
Орц найрлага: Усан үзмийн үрийн тос 87%, Арганы тос 10%, Батраш амин тос 2,5%, Розмарин амин тос 0,5%, Е амин дэм 0,5%
Хэрэглэх арга:
Серумийг хуурай хуйхандаа түрхэж, хурууны өндгөөр 5-10 мин массажлана. Үүний дараа хуйхыг 15- 30 мин амрааж шампуньдаж угаана. 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. HAIR BOOSTER (үсний ургалт дэмжих серум)-г үс шингэрсэн, унасан, халзарсан хэсэгт орой унтахдаа нимгэн түрхэх ба өглөө шампуньдаж угаана. Мөн үс соронзлогдож хуурайшдаг бол чийгтэй үсэнд 1-2 дуслыг гартаа тараан үсний угаас үзүүр хүртэл самнаж түрхэнэ. Үсээ сэнсдэх эсвэл индүүдэхийн өмнө 1-2 дуслыг гартаа тараан үсний дундаас үзүүр хүртэл түрхэнэ. Өдрийн туршид үсэндээ чийгшил өгөхийн тулд 1-2 дуслыг гартаа тараан үсний угаас үзүүр хүртэл түрхэнэ. Үс уналттай эсвэл ургуулахыг хүсвэл тэжээлийн маскандаа холин тэжээл байдлаар үсэндээ халуун бигнүүр тавина.
Анхааруулга:
Жирэмсэн, архаг өвчтэй, эмзэг арьстай хүмүүс эмчийн заавраар болгоомжтой хэрэглэнэ. Нүдэнд оруулахаас болгоомжил. Хэрэглэхийн өмнө нимгэн арьстай хэсэгт түрхэж тохирох эсэхийг шалгана уу.