0

Бүтээгдэхүүн хайх

Доктор-ойл брэндийн үүсэлМонхимо ХХК нь Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн чиглэлээр 1998 онд байгуулагдан 23 дах жилдээ Анагаах Ухаан, Байгаль орчин, Хөдөө Аж Ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний анхдагч байгууллага юм. Бид ”Тамедин” нэрийн цуврал бүтээгдэхүүн, “Санитол” гар халдваргүйжүүлэгч, “Адуу” брэндийн кальци, үе мөчний бэлдмэл, “Хөөрхөн” нэрийн шейк, хүнсний эслэг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хэдийн танигдсан. 

Цар тахлын энэ үеүдэд дэлхий дахинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь асар их ач холбогдолтойг бид өдөр тутмын амьдралдаа мэдэрч буй. Тийм учраас бид хүний биед сөрөг нөлөөгүй, дасал үүсгэхгүй цэвэр байгалийн гаралтай Доктор-ойл амин тоснуудыг хэрэглэгч танд хүргэж байна. Доктор-ойл брэнд нь Англи улсын Керфүүт болон Стефенсон компаниудын 100 хувь байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан амин тос, амин тосны найрлагатай халдвараас хамгаалах болон үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монголдоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна