Жүржийн амин тос
1. Уур бухимдлыг арилган, сэтгэл санааг өөдрөг болгоно.
(2014 онд хийгдсэн судлагаагаар жүржийн амин тосоор амьсгалсан хүмүүс энгийн хүмүүсээс илүү тайван, өөдрөг болсон ба үнэрийн молекулууд нь тархины урд хэсгийн бор гадаргад нөлөөлөн анхаарал төвлөрөлтийг сайжруулан, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлж байгааг олж тогтоожээ. )
2. Батгашилт бууруулна.
Судлагаанд оролцогсдын батгашилтийн хэмжээ 43-75%р буурсан. Гэхдээ заавал органик эсвэл суурь тосонд шингэлж хэрэглэнэ. Дангаараа хүчтэй найрлагатай тул арьсыг нарны гэрэлд мэдрэг болгох, харшлах магадлалтай байдаг.
1-2 дуслыг 2 цайны халбага суурь тосонд шингэлж түрхэж хэрэглэнэ.
3.Үнэрээр хэрэглэхэд:
-Ханиад томуунаас сэргийлнэ.
– Сэтгэл санааг тогтворжуулна.
– Үрэвслийн эсрэг нөлөөтэй тул харшлын зовиурыг багасгана.
– Стресс бууруулна.
– Хүүхдийг бат бөх унтаж амрахад тусална. Тайвшруулах нөлөөтэй.
Зохиогч: Болдсүрэн
Амин тостой маскны цацлага
Маск удаан хугацаагаар зүүхэд тухгүй санагддаг шүү дээ. Харин амин тостой маскны цацлагыг хэрэглэснээр маск зүүхэд илүү тааламжтай тухтай байх болно. Яагаад гэвэл:
-Анхилам үнэрийн молекулууд нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлж толгойн өвдөлт намдаана.
-Амин тосны молекулууд агаарт задрахдаа илүү хэмжээний хүчилтөрөгчийг танд өгнө.
-Тайвшруулах, сэтгэл санааг сэргээх нөлөөтэй тул стрессийг бууруулдаг.
-Хамгийн чухал нь маскны нян вирусээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж, халдвараас илүү сайн хамгаалахад туслах болно.
100% байгалийн гаралтай амин тоснууд учир дараа нь таны биед сөрөг нөлөө гарах вий гэсэн айдасгүйгээр хэрэглээрэй.
Байгаль эхийн гайхалтай бэлэг амин тосны ашиг тусыг мэдэр.