Турмерикийг хэрэглэх нь бараг 4000 жилийн тэртээ Энэтхэгт Ведийн соёлоос үүдэлтэй бөгөөд хоол хийх, шашны зан үйлд ашигладаг байжээ.Турмерикийн эфирийн тосыг турмерик ургамлын үндэснээс гаргаж авдаг бөгөөд яг л турмерик нунтаг шиг; харшил, нян, нян, мөөгөнцөр, шимэгчийн эсрэг үйлчилгээтэй.
• Японы Киотогийн их сургуулийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Хүнсний шинжлэх ухаан, биотехнологийн тэнхимээс 2013 онд хийсэн судалгаагаар турмерикийн амин тосонд агуулагддаг анхилуун үнэрт турмерон болон турмерикийн гол идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг болох куркумин нь бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцдэг тухай нийтлэгдсэн байдаг. Бага болон өндөр тунгаар амаар өгсөн куркумин ба турмероныг хослуулан хэрэглэснээр хавдар үүсэхийг зогсоосон байна.
• Турмерик тосны үндсэн биоидэвхит бодис микроглиа нь тархины өвчний хорт эсийн идэвхижлийг зогсоодог ба урдчидан сэргийлэх, эмчлэхэд ач тустай гэж судлаачид мэдэгдсэн байдаг.
• Хятад энэтхэгийн анагаах ухаанд турмерикийн амин тос нь үе мөчний үрэвслийн цитокин ферментийг үйлчлэлийг зогсоох чадвартай байна. Тийм ч учраас энэ нь үе мөчний үрэвсэлд хамгийн сайн эфирийн тос гэж нэрлэгддэг.
• Турмерик амин тосыг хүчтэй тайвшруулагч, тэнцвэржүүлэгч гэж үздэг бөгөөд судалгаагаар энэ нь сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүртэй тэмцэхэд тусалдаг.
• Турмерикийн эфирийн тосны үрэвслийн эсрэг болон нянгийн эсрэг үйлчилгээ нь ханиад болон хамрын битүүрэх үед хэрэглэхэд үнэхээр тустай. Ууршуулагчид хэдэн дусал турмерик тос нэмж, уураар амьсгалахад хамрын битүү арилдаг ба ханиадыг үүсгэсэн нянтай тэмцдэг байна.
Түрмерикийг Цагаан гаа /ginger/, жүрж /orange/, бэрсүүт жүрж /grapefruit/, Иланг-иланг/Ylang ylang/ зэрэг амин тостой хамт ууршуулахад тохиромжтой
Зохиогч: Болдсүрэн
Бид Almond /Бүйлс/-ний тосоо Soil Association /Хөрсний Органик стандарт/ болон NOP Organic /Органик гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний стандарт/-аар баталгаажсан Английн Kerfoot компаний 100% цэвэр тосыг санал болгож байна.
Бүйлсний тос нь Е витамин болон олон төрлийн эрдсээр баялаг. Антиоксидант шинж чанартай бүйлсний тос нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвартай учир хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Арьсны дархлааг дэмжиж илүү уян хатан байлгана.
Дотуур хэрэглэх /Хүнсэнд/: Омега-3 агуулсан тул холестерины түвшинг хэвийн хэмжээнд байлгаж, ой санамжийг сайжруулахад тусална. Энэ нь хорт хавдар, зүрхний өвчин зэрэг өвчний эрсдлийг бууруулдаг.
Арьсанд: Бүйлсний тос нь биед хурдан шингэж, сайн чийгшүүлдэг учир нүүр болон биений тос болгон хэрэглэж болно. Та үүнийг шууд эсвэл амин тостой хольж хэрэглэж болно.
Бүйлсний тосыг олон зууны турш арьсыг тайвшруулж, бага зэргийн шарх, зүслэгийг эмчлэхэд ашиглаж ирсэн. Энэ нь эртний Хятадад экзем, псориаз зэрэг арьсны өвчнийг эмчлэхэд ашигладаг байв. Мөн нянгийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.
Үсэнд: Тэжээлийн тос болон шампуньдаа хэрэглэснээр таны үсийг зөөлрүүлж, бэхжүүлнэ. Витамин В7 буюу биотиноор баялаг тул бүйлсний тос нь үс, хумсыг эрүүл, бат бөх байлгахад тусалдаг. Мөн байгалийн SPF5-тай учир таны үсийг нарны туяанаас хамгаална. Мөн бүйлсний тосоор буржгар үсийг зөөлрүүлж, гэмтсэн үсийг эдгээх боломжтой. Үсээ чийгшүүлж, шулуун байлгахыг хүсвэл хатаахын өмнө үснийхээ үзүүрт бага хэмжээтэй түрхээрэй.
Хэрэглэх: Насанд хүрэгчид хэрэглэхдээ суурь тосон дахь амин тосны хувь нь 2.5-5% байхаар тооцно. Хүүхдүүдэд хэрэглэхдээ суурь тосон дахь амин тосны хувь нь 1% байхаар тооцно.
Өөрөөр хэлбэл 100 мл алмондын тосыг 2.5-5мл амин тостой хольж хэрэглэнэ гэсэн үг.
1 цайны халбага алмондын суурь тосонд 4-5 дусал дурын амин тос хольж хэрэглэнэ гэсэн үг юм.
Нэмж хэлэхэд Алмондын суурь тос нь хамгийн зөөлөн бүтэцтэй аюулгүй тос бөгөөд 14 хоногтой нярай хүүхдэд ч түрхэж болдог.
Лаванда амин тос гэдэг нь лаванда цэцгээс ялган авсан ургамлын охь юм. Арьсанд түрхэж, дотуур ууж (зааврын дагуу хэрэглэх), үнэрээр амьсгалж хэрэглэдэг.
Арьсанд түрхэж хэрэглэхэд батга үрэвсэл бууруулах, нөсөө толбо бүдгэрүүлэх, үрчлээг бууруулах нөлөөтэй. Мөн үсийг эрүүлжүүлдэг.
Батга эмчлэх
Лаванда цэцгийн амин тос нь нян бактерийг устгадаг бөгөөд батганы эдгэрэлтийг түргэсгэнэ. Арьсны нүх сүвийг бөглөсөн бохирдлыг арилгаж, үрэвсэл намдаана. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа коконат тос болон бусад органик суурь тосонд шингэлж түрхэнэ.
Мөн нэг дусал арган тос: нэг дусал лаванда амин тосыг хольж батга гарсан хэсэгт хөвөнтэй модоор өдөрт 2 удаа түрхэнэ.
Экзем тууралт, арьсны хэт хуурайшилт намдаах
Экзем биеийн аль хэсэгт туурч болдог ба арьс илүү их хуурайшиж, загатнаж, хайрс үүсэх зовиур илэрдэг. Шинж тэмдэг нь хурц, архаг аль ч хэлбэрээр илэрсэн байсан дараах заавраар түрхэж хэрэглээрэй. Мөн псириозын үед хэрэглэж болно. Загатнаа, улайлт бууруулж арьсыг хоргүйжүүлдэг.
2 дусал Лаванда амин тос + 2 дусал Цайны модны амин тосыг 2 цайны халбага коконат тостой хольж өдөр бүр зовиур намдтал түрхэж хэрэглээрэй.
Сэвх нөсөө бүдгэрүүлэх
Өнгөө алдаж, толбо нөсөө үүссэн арьсны өнгийг сэргээн, цайруулах нөлөөтэй. Өдөр болон шөнийн тосондоо 1-2 дусал Лаванда амин тосыг хольж түрхээрэй.
Үрчлээ арилгах
Чөлөөт радикалууд буюу хортой бодисууд нь арьсанд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Лаванда амин тос нь антиоксидантаар баялаг тул чөлөөт радикалаас арьсыг хамгаалж, хоргүйжүүлдэг. 2-4 дусал Лаванда амин тосыг коконат тостой хольж өдөрт 1-2 удаа чийгшүүлэгчний оронд хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг
Өвдөлт ихтэй үрэвслийг Лаванда амин тосоор эмчилж болно. Энэхүү амин тос нь өвдөлт намдаах, мэдрэлийн эд эсийг тайвшруулах нөлөөтэй. Бета-каропелин хэмээх байгалийн үрэвсэл намдаах бодис агуулсан байдаг.
Түлэгдэлтээс шалтгаалсан үрэвсэлд 1-2 дусал Лаванда амин тосыг 2 цайны халбага коконат тостой хольж, өдөрт 3 удаа түрхэнэ.
Наранд түлэгдсэн арьсанд Лаванда амин тостой цацлага тустай. ¼ аяга зуун настын шүүсэнд + 2 хоолны халбага цэвэршүүлсэн ус+ 10-12 дусал Лаванда амин тос+ 10 дусал жожоба тос хийж холино. Түлэгдэлт арилтал өдөрт 2-3 удаа цацаж хэрэглэнэ.
Шархны эдгэрэлт түргэсгэх, сорви арилгах
Хэрэв түлэгдсэн, зүссэн, шалбалсан шарханд Лаванда амин тосыг хэрэглэж болно. 2016 онд хийгдсэн судалгаагаар арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх үйл явцыг дэмжиж байгааг тогтоожээ.
Жижиг шарханд 3-4 дусал Лаванда амин тосыг коконат эсвэл таману суурь тостой хольж хөвөнд шингээж шархан дээрээ тавина. Хэрэв шарх эдгэрч эхэлсэн бол сорви үүсгэхгүй байх зорилгоор түрхэнэ.
Шавжинд хазуулах
Шавжинд хазуулсан загатнааг намдаах, шумуул, шавж үргээх нөлөөг Лаванда амин тос үзүүлдэг. 7 дусал Лаванда амин тосыг Лаанд дусаан хаалга, үүд хэсэгтээ тавибал шумуул, шавж таны гэрт орж ирэхгүй.
Мөн хөдөө явах гэж байгаа бол шавжнаас хамгаалах зорилгоор 200 мл усанд 4 дусал Лаванда амин тос хийж, бие, хувцас, ачаа руугаа цацаарай. Ингэвэл шавж үүрлэнэ, хазна гэж айлтгүй болно.
Шавжинд хазуулсан хэсэгт үрэвсэл, өвдөлт ихтэй байгаа бол 1-2 дусал лаванда амин тос, 1 дусал Батраш (Peppermint) амин тосыг 1 цайны халбага коконат тостой хольж өдөрт 2-4 удаа түрхэнэ.
Лаванда амин тосыг түрхэхдээ
Тосоо түрхэхдээ ил шарханд бол заавал хөвөнтэй модоор түрхэж заншаарай. Ингэснээр шарх луу бохир орох үрэвсэхээс сэргийлнэ. Харин шархгүй энгийн арьс, хуурайшилт зэрэгт гараараа түрхэж болно.
Хүн бүхэнд нойр хүрэхгүй үе тохиолддог. Харин 7 хоногийн 3с илүү шөнө нойр хүрэхгүй байх, энэ зовиур 3 сараас илүү удаан үргэлжилсэн тохиолдолд архаг нойргүйдэлтэй гэж үзнэ. Удаан хугацаанд нойргүйдэх нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг.
1. Ядаргаа
Энэ нь зүгээр л ядарч туйлдсан эсвэл эрч хүчгүй мэт санагдахаас өөр юм. Ядаргаа гэдэг нь та маш их ядарч, ажиллах эрч хүчгүй болж, өдрийг өнгөрөөхөд хэцүү санагдаж эхэлнэ. Заримдаа толгой өвдөх, толгой эргэх, булчин өвдөх, сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
2. Сэтгэл санаа тогтворгүй болох
Нэг хоёр шөнө нойр муутай байхад л гунигтай, уйтгартай сэтгэл хөдлөл давамгайлдаг. Харин удаан хугацаагаар нойргүйдэх нь илүү их сэтгэлийн хөдлөлийг үүсгэж, уурлах эсвэл гуниглах магадлалыг нэмэгдүүлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам архаг нойргүйдэл нь сэтгэлийн хямрал, түгшүүр зэрэг сэтгэлийн хямралд хүргэдэг. Нэгэн судалгаагаар нойргүйдэлд өртдөг хүмүүс нойргүйдэлтэй хүмүүсээс тав дахин их сэтгэлийн хямралд өртдөг болохыг тогтоожээ.
3. Стресс
Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн мэдээлснээр өдөрт 8-аас бага цаг унтдаг насанд хүрэгчид удаан унтдаг хүмүүстэй харьцуулахад амьдрал хэт дарамттай санагдах, тэвчээр алдах гэх мэт стрессийн шинж тэмдэг илрэх магадлал өндөр байдаг. Мөн сүүлийн нэг жилд стрессийн түвшин нэмэгдсэн гэж хэлэх магадлал өндөр байна.
4. Тархины үйл ажиллагаа удаашрах
Хэрэв та ганц хоёр шөнө сайн унтаагүй бол цаг хугацаа өнгөрөх тусам “тархины манан” илүү ноцтой болж магадгүй юм. Архаг нойргүйдэл зэрэг нойрны эмгэгүүд нь аливаа зүйлийг санах, анхаарлаа төвлөрүүлэх, зөв шийдвэр гаргахад хэцүү болгодог. Судалгаанаас харахад өдөрт ердөө 5 цаг унтвал долоо хоногийн дотор буруу дүгнэлт хийж, илүү эрсдэлтэй зан үйлд хүргэдэг.
5. Жин нэмэх
Өдөрт 7 цагаас бага хугацаагаар тогтмол унтвал жин нэмэх магадлал нэмэгддэг. Эрдэмтэд үүнийг нойр алдах нь өлсөлт болон цатгалан мэдрэмжийг хянадаг дааварт нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Удаан хугацааны нойргүйдэл нь таргалалт, үүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудал болох чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
6. Бэлгийн дур хүсэл буурах
Архаг нойргүйдэл нь тестостерон гэх мэт бэлгийн дур хүслийг хянадаг дааварт нөлөөлдөг. Эрэгтэй хүний бие унтаж байх үед тестостерон үүсгэдэг. Нойр алдах нь энэхүү дааврын хэмжээ буурахад хүргэдэг. Шөнийн хоёрдугаар хагаст нойроо алдах нь өглөөний тестостероны түвшинг эрс бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
7. Дархлаа сулрах
Таныг унтаж байх үед таны бие өвчин, үрэвслээс хамгаалах уураг ялгаруулдаг. Архаг нойргүйдэл нь биеийг халдвартай тэмцэхэд тусалдаг эсрэгбие буюу дархлааг бууруулдаг. Судалгаанаас харахад хангалттай сайн унтдаггүй хүмүүс ханиад, томуу гэх мэт вирустэй хүмүүсийн дэргэд байвал өвчлөх магадлал өндөр байдаг.
8. Чихрийн шижин
Тогтмол нойроо алдах нь цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлдөг. Энэ нь чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нэгэн судалгаагаар өдөрт 5 ба түүнээс бага цаг унтдаг насанд хүрэгчид 7-8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал 2,5 дахин их байжээ.
9. Зүрхний өвчин
Удаан хугацааны нойргүйдэл нь таны зүрхэнд бас асуудал үүсгэдэг. Нэгэн судалгаагаар нэг шөнө маш бага унтсан нь эрүүл насанд хүрсэн эрчүүдийн цусны даралт ихэссэн байжээ. Удаан хугацааны турш нойргүйдэлтэй явахад цусны даралт ихсэж, аажмаар таны судсыг гэмтээж болно. Мөн энэ нь таны зүрхийг бие рүүгээ цус шахахын тулд хэт их ажиллахад хүргэдэг. Ингэснээр зүрхний шигдээс эсвэл зүрхний дутагдалд орох магадлалыг нэмэгдүүлдэг.
10. Осол гарах эрсдэл өндөр
Удаан хугацааны нойргүйдэлтэй үед ямар нэгэн осолд өртөх магадлал нэмэгддэг. Энэ нь ихэвчлэн ядрах, төвлөрөх асуудалтай холбоотой. 900 гаруй ачааны жолоочийг хамруулсан нэгэн судалгаагаар нойргүйдэлтэй хүмүүс бусадтай харьцуулахад осолд өртөх магадлал бараг хоёр дахин их байжээ.
Лаванда амин тос нь мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй тул бат бөх унтаж амрахад тусалдаг. 30 минутын турш Лаванда амин тосны үнэрээр амьсгалахад гүн нойрсолт болон нойрны чанарыг 20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд өглөө илүү эрч хүчтэй, сэргэг болсныг судлагаагаар харуулжээ.
100% эмчилгээний Лаванда амин тосыг нойргүйдэл, тайвшруулах зорилгоор хэрэглэх арга
Үнэрлэх
2-4 дуслыг гарын алгандаа түрхэж үнэрээр амьсгална. Гүнзгий амьсгалаад удаан үнэрлэхэд тархинд шууд нөлөөлж, мэдрэлийн системийг тайвшруулдаг.
Ууршуулагч төхөөрөмжинд унтахаасаа нэг цагийн өмнө агаараа Лаванда үнэрээр дүүргээрэй.
Хөвөн болон салфетканд 2-4 дуслыг шингээн дэрний доор хийж үнэрээр амьсгална.
Түрхэх
Лаванда амин тос нь зөөлөн бүтэцтэй тул 6 сартай хүүхдэд ч түрхэж болдог бөгөөд
Нэг удаад 4-6 дуслыг 30 мл органик тос (Олив, Коконат, Алмонд, Жожоба, Усан үзмийн үрийн тос)-д шингэлж биедээ шууд түрхэх
Чихний ард, дух, чамархай, цээж, бугуйн дотор талд, хөлийн ул, нуруу, цээж, хүзүүнд түрхэхэд тохиромжтой.
Мөн өөрийн түрхдэг биеийн лосьон, тостойгоо хольж түрхэж болно.
Ваннтай усанд хийх
8-10 дусал Лаванда амин тосыг ванны давсанд нэмэх болон усандаа шууд дусаан хэрэглэнэ. Эсвэл шүршүүрт орохдоо бие угаагч, хөөстэйгөө хольж биеэ угаана. (Хөл, гар, их биеийг угаах ба нүд, хамар, салстад оруулахаас болгоомжил)
Халуун бүлээн усанд Лаванда амин тосноос дусаан үүгээр духандаа халуун жин тавих нь толгойн өвдөлтийг намдаадаг.
Мөн хатаасан цэцэг, гэрийн үнэртүүлэгчиндээ амин тосноос дусааж үнэрээр амьсгалж болно.
Хямдралтай үнэ 19,800с 13,800
Захиалах
80807272
1. Бүлээн усыг талаас дээгүүр болтол хийнэ.
2. 10 дусал цагаан цуу хийнэ. (ууршуулагч төхөөрөмжний дотор наалдсан тосны үлдэгдлийг арилгана)
3. Төхөөрөмжөө 3-5 минутын турш цуу, усыг холилдтол ажиллуулна.
4. Доторхи усаа асгана.
5. Хөвөн, даавуун алчуураар цэвэр хуурай болтол арчина.
6. Цэвэр усаар зайлж, усаа асгана.
7. Дахин нэг удаа даавуун алчуураар арчина.
8. Ингээд ашиглахад бэлэн боллоо.
Ууршуулагч төхөөрөмжөө тогтмол цэвэрлэж хэрэглэснээр:
– Төхөөрөмжийг илүү удаан ашиглана.
– Өмнөх тосны үлдэгдэл дараагийн тостой холилдохоос сэргийлнэ.
Доктор ойл амин тос ууршуулагч төхөөрөмж нь:
-Ультрасаунд давтамж ялгаруулж амин тосыг агаарт сайтар задалж өгч, үйлчилгээг нэмэгдүүлдэг.
– Хэт авиан чийгшүүлэх технологитой.
– Ус дууссан тохиолдолд автоматаар унтрах горимтой.
– 7 өнгийн (тод, бүдэг нийт 14) лед гэрэлтэй.
-Цахилгаанаар ажилладаг
-Дуу чимээ бага
-Оффис болон гэрт өнгө нэмэх декор болно.
-Тансаг зэрэглэлийн (АА) амин тос ууршуулахад тохиромжтой.
-3 төрлийн өнгөний сонголттой. (цагаан, бараан, хулсны)
-Хэмжээ: 100X100X178
-50-100 мл ус хийнэ.
Амин тосоор дархлаагаа дэмжиж,
Ковид өвчнийг эрүүл энх хамтдаа давцгаая.
✌🏻Урамшуулал эхэллээ.
-Бүх төрлийн амин тос,
-Дархлаа дэмжих массажны тос,
-Ханиад томууны эсрэг роллер,
-Амин тосны багцууд бүгд 10-55% хямдарлаа.
Урамшуулал 11 сарыг дуустал үргэлжилнэ.
🤍Урамшуулалд хамрагдахдаа:
Энэ постыг лайк, шэйр хийснээ үзүүлээд хямдралтай үнээр худалдан аваарай.
Хаяг: Гранд плаза С блок 12 давхарт 1203 тоот
Утас: 7711-8383, 8080-7272
Нян, вирус устгаж халдвараас сэргийлэх,
дархлаа дэмжих, анхаарал төвлөрөлт сайжруулж, стресс бууруулах нөлөөтэй.
▫️Cold max (Ханиаднаас сэргийлэх, хоолой өвдөхөд хүзүү хэсэгтээ түрхэх)
Усан үзмийн үрийн тосонд шингэлсэн тул шууд түрхэж хэрэглэхэд тохиромжтой.
– Дух, чамархай, чихний ар, хүзүү, цээж, нуруу, бугуйн дотор тал гэх мэт биеийн хэсгүүддээ 2-3 цаг тутам түрхэж хэрэглэнэ.
▫️Цүнхэнд авч явахад авсаархан
▫️100% байгалийн гаралтай
▫️Насанд хүрэгчид, хүүхэд хэрэглэхэд тохиромжтой.
▫️Химийн үнэр, өнгө оруулагч, парабен агуулаагүй.
▫️Хурдан шингэдэг тул хувцас, эд зүйлд наалдахгүй.
▫️Гааны сэнгэнэсэн үнэртэй.
▫️Органик сертификаттай Керфүүт, Степенсон компаны түүхий эдийг ашигладаг.
Найрлага: Орегано навчны амин тос, Эвкалиптын амин тос, Батрашийн амин тос, Розмарин амин тос, Усан үзмийн үрийн тос
Органик цэвэрлэгээний бодис хийх нь
Химийн гаралтай цэвэрлэгээний бодисоос татгалзахыг хүсдэг үү? Энгийн орцтой, хямд зардлаар, хүний биед хоргүй олон янзаар ашиглаж болох органик уусмал хийж сурцгаая. Энэхүү цацлагыг бүх төрлийн хатуу гадаргууг ариутгах, цэвэрлэхэд ашиглаж болно.
Орц:
Цагаан цуу – ¼ аяга
Ус – 2 аяга
Амин тос сонголтоор 30 дусал
Тохиромжтой амин тоснууд :
💜Лаванда амин тос 15 дусал, Нимбэгний амин тос 15 дусал
💚Эвкалипт 10 дусал, Батраш 10 дусал, Жүрж 10 дусал
🧡Гоо жүрж 15 дусал, Нимбэг 15 дусал
Амтат смүүти хийх өдөр
Нэг аяганаас маш олон төрлийн амин дэм, эрдэс бодисийг авах боломжтой ундаа бол смүүти юм. Ургамлаас ялган авсан амин тос хүний биед ашигтай амин дэм эрдсээр баялаг байдаг. Амин тостой 5 төрлийн супер смүүти жорыг хүргэж байна.
Зураг дээр дараад жоруудтай танилцаарай.
Анхилам ургамлын ид шид Доктор ойл
1. Өөх шатаах ногоон смүүти жор (1/2 авакода, 1 атга бууцай, 1 атга буржгар байцаа, 1 цайны халбага чиа үр, ½ аяга ус, ½ өргөст хэмх, ½ ногоон алим, 2-3 дусал цагаан гааны амин тос)
2. Дархлаа дэмжих смүүти жор (1/2 манго, 1ш гадил, ½ жүрж, 1ш тоор, 1 ц/халбага чиа үр, жүржийн амин тос 2-3 дусал)
3. Бие хоргүйжүүлэх смүүти жор (3-4ш улаан лооль, ¼ шахсан нимбэгний шүүс, 6-8ш мөс, 1 цайны халбага чиа үр, розмарин амин тос 2-3 дусал)
4. Стресс бууруулах смүүти жор (Хөлдүү гүзээлзгэнэ 1 аяга, гадил 1ш, тоор 1ш, чиа үр 1 цайны халбага, 4-8ш мөс)
5. Гэдэс цэвэрлэх смүүти (Бууцай 1 атга, хар чавга 3-4ш, гааны навч, нэрс 1 атга, 6-8ш мөс, батраш амин тос 2-3 дусал)