0

Бүтээгдэхүүн хайх

Бүйлсэн самрын суурь тос

Бид Almond /Бүйлс/-ний тосоо Soil Association /Хөрсний Органик стандарт/ болон NOP Organic /Органик гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний стандарт/-аар баталгаажсан Английн Kerfoot компаний 100% цэвэр тосыг санал болгож байна.
Бүйлсний тос нь Е витамин болон олон төрлийн эрдсээр баялаг. Антиоксидант шинж чанартай бүйлсний тос нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвартай учир хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Арьсны дархлааг дэмжиж илүү уян хатан байлгана.
Дотуур хэрэглэх /Хүнсэнд/: Омега-3 агуулсан тул холестерины түвшинг хэвийн хэмжээнд байлгаж, ой санамжийг сайжруулахад тусална. Энэ нь хорт хавдар, зүрхний өвчин зэрэг өвчний эрсдлийг бууруулдаг.
Арьсанд: Бүйлсний тос нь биед хурдан шингэж, сайн чийгшүүлдэг учир нүүр болон биений тос болгон хэрэглэж болно. Та үүнийг шууд эсвэл амин тостой хольж хэрэглэж болно.
Бүйлсний тосыг олон зууны турш арьсыг тайвшруулж, бага зэргийн шарх, зүслэгийг эмчлэхэд ашиглаж ирсэн. Энэ нь эртний Хятадад экзем, псориаз зэрэг арьсны өвчнийг эмчлэхэд ашигладаг байв. Мөн нянгийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.
Үсэнд: Тэжээлийн тос болон шампуньдаа хэрэглэснээр таны үсийг зөөлрүүлж, бэхжүүлнэ. Витамин В7 буюу биотиноор баялаг тул бүйлсний тос нь үс, хумсыг эрүүл, бат бөх байлгахад тусалдаг. Мөн байгалийн SPF5-тай учир таны үсийг нарны туяанаас хамгаална. Мөн бүйлсний тосоор буржгар үсийг зөөлрүүлж, гэмтсэн үсийг эдгээх боломжтой. Үсээ чийгшүүлж, шулуун байлгахыг хүсвэл хатаахын өмнө үснийхээ үзүүрт бага хэмжээтэй түрхээрэй.
Хэрэглэх: Насанд хүрэгчид хэрэглэхдээ суурь тосон дахь амин тосны хувь нь 2.5-5% байхаар тооцно. Хүүхдүүдэд хэрэглэхдээ суурь тосон дахь амин тосны хувь нь 1% байхаар тооцно.
Өөрөөр хэлбэл 100 мл алмондын тосыг 2.5-5мл амин тостой хольж хэрэглэнэ гэсэн үг.
1 цайны халбага алмондын суурь тосонд 4-5 дусал дурын амин тос хольж хэрэглэнэ гэсэн үг юм.
Нэмж хэлэхэд Алмондын суурь тос нь хамгийн зөөлөн бүтэцтэй аюулгүй тос бөгөөд 14 хоногтой нярай хүүхдэд ч түрхэж болдог.