Wintergreen/ Винтергрийн навчны тос/ -10мл
31'980₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Олон улсын нэршил: Gaultheria Procumbens
Ургамал:15 см хүртэл ургадаг, мөнх ногоон ургамал юм. Мөлхөө иштэй. Цагаан өнгийн цэцэгс нь улаан өнгөтэй жимс болон хувирна.
Амин тосны шинж чанар:Цайвар шар эсвэл ягаандуу өнгөтэй. Чихэрлэг-модлог, жимслэг үнэртэй.
Ялгаж авсан арга: Навчыг хэсэг хугацаанд
усанд дэвтээсний дараа уураар нэрэх аргаар амин тосыг ялгана.
Үйлчилгээ
Винтергрийн амин тосны гол найрлага болох метил салицилат нь аспиринтай адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс нянгийн халдвар, ханиадаас сэргийлэх, толгойн өвдөлт намдаах зорилгоор ууршуулж хэрэглэнэ. Шавж үргээх, шавжнаас хамгаалах үйлчилгээтэй.
Хэрэглээ
Зөвхөн агаарт ууршуулж хэрэглэнэ.
Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.