Wild mint / Зэрлэг батраш амин тос /-10мл
12'600₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Зэрлэг батраш буюу Wild mint-н амин тос
Амин тосны шинж чанар: Хүчтэй, гааны, ургамлын үнэртэй.
Ялгаж авсан арга: Навчнаас нь уураар нэрэх аргаар амин тосыг ялгаж авдаг.
Үйлчилгээ: Үс арчилгаанд хэрэглэхэд хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулснаар хуйхыг эрүүлжүүлж, үсний уутанцрыг тэжээлээр ханган, үсийг өтгөрүүлдэг. Арьсыг эрүүлжүүлэн, үрэвсэл намдаадаг. Наранд түлэгдсэн шархыг эмчлэхэд тустай. Өвдөлт намдаана. Сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулан, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгож ба бусдад нээлттэй байх, өөрийгөө бусдад ойлгуулах чадварыг нэмэгдүүлнэ.
Хэрэглээ
Арьс арчилгаа: Батга, арьсны үрэвслүүд.
Амьсгалын систем: Астма, гуурсан хоолойн үрэвсэл, хамар залгиурын үрэвсэл, синусын үрэвсэл.
Хоол боловсруулах систем: Гэдэс хий дүүрэх, хоолны шингэц муудах, элэг цөсний хямрал, дотор муухайрах, бөөлжих. Дархлааны систем: Ханиад, халууралт, томуугаас сэргийлэх. Мэдрэлийн систем: Ядрах, толгой өвдөх, толгой таллаж өвдөх, мэдрэлийн ядаргаа, стресс бууруулах
Найрлага, тун хэмжээ: 100%- Зэрлэг батраш навчны амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.