Vetivert essential oil / Ветиверийн үндэсний тос /-10 мл
101'010₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Олон улсын нэршил:Vetiveria Zizanoides
Ургамал: Өндөр, сэвсгэр, олон наст анхилуун үнэрт өвс. Шулаан иштэй. Нарийн навчтай. Газар доогуур элбэг ургасан цагаан үндэстэй.
Амин тосны шинж чанар: Бараан бор эсвэл оливийн өнгөтэй. Гүн хөрслөг, модлог үнэртэй.
Ялгаж авсан арга: Угааж, хэрчиж хатаасан үндэснээс уураар нэрэх аргаар амин тосыг ялгана.
Үйлчилгээ
Ветиверийн амин тос нь гүн ядаргааг тайлдаг тул бариа засал
хийлгэх, ядаргаа тайлах ваннд орохдоо хэрэглэвэл зүйтэй. Унтаж байхдаа ветиверийн тосыг ууршуулж хэрэглэх нь амьсгалах үйл явцыг сайжруулдаг. 2010 оны жижиг судалгаагаар унтаж байхдаа янз бүрийн үнэрт өртсөн 36 хүний хариу үйлдлийг хэмжсэн байна. Амьсгалын чанарыг нэмэгдүүлж, хурхиралтыг бууруулдаг. Ветиверийн тосны үнэрт эмчилгээг анхаарлын хомсдолын гиперактив ADHD-ийн эмчилгээнд хэрэглэдэг. 2016 онд хийсэн судалгаагаар ветиверийн амин тос нь мэдрэлийн ядаргааг
бууруулж, сонор сэрэмжийг сайжруулдаг тул ADHD-тай хүмүүст
аливаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. 2009 оны судалгаагаар ветиверийн үндэс нь антиоксидант шинж чанартай болохыг баталсан. Антиоксидантууд нь хүний биеийг хорт бодисууд болон чөлөөт радикалуудаас хамгаалдаг бөгөөд энэ нь хөгшрөлт болон өвчин эмгэгээс хамгаалдаг.
Хэрэглээ
Арьс арчилгаа: Батга, жижиг шарх, тослог арьс арчилгаа, Булчин болон үе мөч: Үений үрэвсэл, булчингийн агчил болон өвдөлт, хэрх, үе хөшингө болох, үений зөөлөн эд сунах, Мэдрэлийн систем: Дэмийрэх, сэтгэл гутрал, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа
Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.