Thyme /Ганганы тос/ -10мл
53'820₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Олон улсын нэршил: Thymus Vulgaris
Ургамал:Олон наст, мөнх ногоон, 45 см хүртэл өндөр ургадаг бутлаг ургамал. Модлог үндэстэй, жижиг саарал ногоон, зууван анхилуун үнэртэй навчтай. Цайвар нил ягаан эсвэл цагаан цэцэгтэй.
Амин тосны шинж чанар:Тунгалаг, цайвар шар өнгөтэй. Чихэрлэг, ногооны шинэлэг зөөлөн үнэртэй.
Ялгаж авсан арга: Шинэхэн болон хатаасан ургамлаас уураар нэрэх аргаар 2 удаа нэрж амин тосыг ялгаж авна.
Үйлчилгээ
Бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулна. Ганганы тос нь арьсан дээрх батга үүсгэгч бактерийг бууруулахад үр дүнтэй гэсэн судалгаа байдаг. Ганганы тосыг бусад амин тос, суурь тостой хольж, массажны хамт үс унахаас урьдчилан сэргийлэх
эмчилгээнд хэрэглэж болно. Ганганы найрлага дахь тимол нь сальмонелла, стафилококк, хеликобактер пилори зэрэг нянгийн эсрэг бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Тимолын үрэвслийн эсрэг үр нөлөөг хэд хэдэн судалгаагаар нотолсон. Ганга тосонд агуулагдах тимол нь үрэвсэл, халдварыг багасгахад үр дүнтэй байдаг.
Хэрэглээ
Арьс арчилгаа: Буглаа, батга, хөхрөлт, түлэгдэлт, зүссэн шарх, арьсны үрэвсэлт өвчнүүд, экзем, шавжинд хазуулах, бөөстөх, буйлны халдварт өвчнүүд, тослог арьс арчилгаа, хачиг Цусны эргэлт болон булчин: Үе мөчний үрэвсэл целлюлит, тулай, булчингийн агчил болон өвдөлт, өөхлөлт, хаван, хэсэг газрын цусны эргэлт сайжруулах, хэрх, зөөлөн эдийн гэмтэл, спортоос шалтгаалсан гэмтлүүд. Амьсгалын систем: Астма, бронхит, хамар битүүрэх, ханиалга, залгиурын үрэвсэл, синусын үрэвсэл, хоолой өвдөх, гүйлсэн булчирхайн үрэвсэл. Хоол боловсруулах систем: суулгалт, гэдэс хий дүүрэх, хоолны шингэц сайжруулах. Шээс бэлгийн зам: цистит, шээсний сүвийн
үрэвсэл. Дархлааны систем: Бие зарайх, ханиад, томуу, халдварт өвчнүүд. Мэдрэлийн систем: толгойн өвдөлт, нойргүйдэл, дэмийрэх, стрессийн гаралтай зовиурууд.
Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.