Sheanut Refined butter / Ши самарын өтгөн тос / -180мл
29'250₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
1. Бүтээгдэхүүний нэр: Шиа өтгөн тос
2. Олон улсын нэршил: sheanut butter
3. Бүтээгдэхүүний онцлог:
• Антиоксидант шинж чанар бүхий витамин A, E, F их хэмжээгээр агуулдаг тул таны арьсны эсийг чөлөөт радикалуудаас хамгаалж арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлэн, дээд зэргээр чийгшүүлэн тэжээл өгөх үйлчилгээтэй.
• Шиа тос нь триглицерид агуулдаг ба энэ нь арьсан дахь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөлтөөс үүссэн нарийн үрчлээс болон сорвижилтийг арилгах тусалдаг.
• Хамгийн чухал шинж чанар нь хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаалах чадвартай ба нарны тостойгоо холин хэрэглэснээр нарнаас хамгаалах хугацааг уртасгаж, наранд түлэгдсэн болон эмзэгшсэн арьсыг тань тайвшруулж, хурдан хугацаанд нөхөн төлжүүлэх чадвартай.
• 2018 онд хийгдсэн судалгаагаар шиа тосыг үсэндээ маск болгон хэрэглэх нь хагтсан хуурайшсэн үсийг чийгшүүлж хагтахаас сэргийлдэг болох нь тогтоогдсон байдаг. Шиа тос нь бүх төрлийн үс тэр дундаа гэмтсэн хуурайшсан, хугарсан, гэмтэлтэй үсний ширхэг бүрийг бэхжүүлж, чийгшүүлж, уналтаас сэргийлдэг.
4. Хэрэглэх арга:
Арьсанд хэрэглэхдээ: Дангаар нь хэрэглэж болохоос гадна арьсандаа тохирсон үйлчилгээ бүхий амин тостой холин хэрэглэж болно.
Үсэнд хэрэглэхдээ: Үсээ угаахын өмнө хуйх болон үсэндээ түрхэн сайтар массажлаад 10-15 минут болгосны дараа шампуньдан угаана. Үснийхээ онцлогт тохируулан амин тосыг нэмэн хэрэглэж болохоос гадна 100мл шиа өтгөн тосонд 1-2 дусал амин тос нэмэн хэрэглэнэ.
Манай тос нь 100% байгалын гаралтай бөгөөд нүүрний арьсандаа хэрэглэх тохиолдолд өөрийн хэрэглэдэг нүүрний тосондоо 1-2 дусалыг нэмж хэрэглээрэй.
Дараах жорнуудыг ашиглан өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хийгээрэй