0

Бүтээгдэхүүн хайх

Sandalwood / Зандан модны тос/ -10мл

42'510

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

Олон улсын нэршил: Santalum Spicata
Ургамал:Мөнх ногоон, 9 метр хүртэл өндөр ургадаг мод. Бор-саарал өнгийн их биетэй, гөлгөр, олон салаа
мөчиртэй. Жижиг ягаавтар өнгийн цэцэгстэй. Дор хаяж 9 нас хүрсэн модноос зандан модны амин тос ялгарна.
Амин тосны шинж чанар: Цайвар шар, ногоондуу,
бор өнгөтэй наалдамхай шингэн. Гүн, зөөлөн, чихэрлэг-модны үнэртэй.
Ялгаж авсан арга: Үндэс болон модны гол
хэсгийг нунтаглаж хатаасны дараа уураар нэрэх аргаар амин тосыг ялгаж авдаг.

Үйлчилгээ
Зандан мод нь дархлааны эсийн дохиололыг өөрчилснөөр үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг. Псориаз, атопик дерматит зэрэг арьсны өвчний үед зандан мод нь үрэвслийг бууруулдаг гэсэн нотолгоо байдаг. Германы Рур-Университэт Бохумын судлаачид арьсны эсэд зандан модтой харилцан үйлчилдэг рецептор агуулагддаг болохыг тогтоожээ. Тэдгээр рецепторуудыг идэвхжүүлсэн үед энэ нь арьсны эсийн өсөлтийг дэмждэг байна. Биохими, биофизикийн архивт нийтлэгдсэн судалгаагаар зандан модны тосонд агуулагдах нэгдэл нь арьсны хорт хавдартай тэмцэхэд тустай хэмээжээ. Энэ нэгдлийг α-санталол гэж нэрлэдэг. Зарим судалгаагаар энэ бүрэлдэхүүн хэсэг нь хорт хавдрын эсийг үхүүлж байсныг харуулсан.

Хэрэглээ
Арьс арчилгаа: Батга, хуурайшилт, холцруутсан арьс арчилгаа, сахал хуссаны дараа түрхэнэ. Тослог арьс арчилгаа мөн чийгшүүлэгч болгон хэрэглэнэ. Амьсгалын эрхтэн систем: Бронхит, хамар битүүрэх, хуурай
ханиалга, залгиур хоолойн үрэвсэл, хоолой өвдөх. Хоол боловсруулах систем: Суулгалт, дотор муухайрах. Шээс бэлгийн зам:Цистит. Мэдрэлийн систем: сэтгэл гутрал, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, стрессийн гаралтай зовиур.

Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.

Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.