0

Бүтээгдэхүүн хайх

Pine essential oil / Нарс модны навчны тос/ -10мл

16'380

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

Олон улсын нэршил: Pinus Sylvestris
Ургамал:Мөнх ногоон, 40 метр хүртэл өндөр ургадаг мод. Улаандуу хүрэн өнгийн, гүн ан цав үүссэн мэт холтостой, Хосоороо ургадаг шивүүр хэлбэрийн навчтай. Шовх
үзүүр бүхий боргоцойтой.
Амин тосны шинж чанар:Тунгалаг эсвэл цайвар шар өнгөтэй. Хүчтэй, давирхайлаг үнэртэй.
Ялгаж авсан арга: Хуш модны навчнаас /шивүүрээс/ хуурай нэрэх аргаар амин тосыг ялгаж авна.

Үйлчилгээ
Агаар цэвэршүүлэх нөлөөтэй бөгөөд агаарыг анхилуун үнэртэй болгоно. Мөн стресс бууруулж сэтгэл санаагг өөдрөг болгоно. Ханиаднаас сэргийлдэг. Нарс модны амин тосны найрлага нь цайны модны амин тостой адил буюу нян устгах нөлөө үзүүлдэг. Жижиг хэмжээний шарх, түлэгдэлтийн шархыг эмчилдэг. Батга, экземийг арилгах, үений үрэвсэл, булчингийн өвдөлтийг намдаахад тустай.

Хэрэглээ
Арьс арчилгаа: Зүсэгдсэн шарх, бөөс, хэт хөлрөлт, хачиг, үрэвсэл. Зүрх судас, булчин, үе мөч: Үений үрэвсэл, тулай, булчингийн өвдөлт, цусны эргэлт сайжруулах, хэрх өвчин. Амьсгалын систем: Астма, бронхит, хамар битүүрэх, ханиалгах, хоолой өвдөх. Шээс бэлгийн зам: Цистит, шээсний замын халдварууд. Дархлааны систем: Ханиад, томуу. Мэдрэлийн систем: Мэдрэлийн ядаргаа, стрессийн шалтгаант зовиурууд, мэдрэлийн гаралтай өвдөлт.

Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.

Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.