0

Бүтээгдэхүүн хайх

Orange sweet essential oil-Жүржийн амин тос/171025/

16'380

Дэлгэрэнгүй мэдээлэл

Жүржийн амин тос
Цитрусийн, чихэрлэг үнэртэй.
Уурших хурд нь дунд зэрэг. Хэт хуурай, тослог холимог гэх мэт бүх төрлийн асуудалтай арьсны арчилгаанд хэрэглэхэд тохиромжтой. Үнэрээр хүртэхэд өөдрөг, баяр баясалтай байхад тусална. Хүүхдийн өрөөнд ууршуулвал хүүхдийг бат бөх унтаж амрахад тусална

Арьс арчилгаа:
Тослог арьс арчилгаа, арьс өнгөө алдах үед түрхэж хэрэглэнэ. Өөхлөлт, зүрх дэлсэх, хавагнах үед зөөлөн иллэг хийж түрхэнэ. Амьсгалын систем: Бронхит, бие зарайх үед уураар амьсгалах болон агаарт ууршуулж үнэрээр хүртэнэ. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Өтгөн хатах, гэдэс хий дүүрэх, агчих үед хэвлийд нар зөв тойруулан зөөлөн иллэг хийнэ.
Дархлаа дэмжих: Ханиад томуунаас сэргийлэх үед агаарт ууршуулах болон цээж хүзүүндээ нимгэн түрхэнэ. Мэдрэлийн ядаргаа, стрессийн гаралтай зовиур бууруулна.

Шинжлэх Ухааны нэршил: Citrus Aurantium Dulcis Монгол нэршил: Жүрж Бүс нутаг: Испани улс Амин тосыг боловсруулсан арга: Шахах Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Жимсний хальс Үнэр: Цитрусийн, чихэрлэг үнэртэй. Зохицол: Бергамот (Bergamot), Шанцай (Cinnamon Bark), Гоо жүрж (Grapefruit), Нимбэг (Lemon), Бэрсүүт жүрж (Mandarin), Зандан мод (Sandalwood)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй. Түрхэж хэрэглэхэд арьсыг нарны гэрэлд мэдрэг болгох тул оройн цагаар түрхэх буюу шууд нарны тусгалд гарахгүй байна уу.

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.