Olive squalane oil / Суурь тос / 30мл
35'100₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР: Чидун жимсний сквалан тос
ОУ НЭР: Olive squaline
ГАРГАЖ АВСАН: Олив жимсний зөөлөн эд болон үрнээс нь нэрж гаргаж авсан
ҮЙЛЧИЛГЭЭ:
Арьс: арьсны тосны булчирхайд ойрголцоогоор 12% сквален агуулагддаг бөгөөд энэ нь бидний арьсны байгалийн хамгаалалтын давхрага ба арьсыг чийгээр хангаж бактерийг гадагшлуулж байдаг. Ойролцоогоор 25 наснаас эхлэн арьсны скваленийн түвшин буурч, хуурайшилт, шингэн алдалт, эрт хөгшрөлт явагдаж эхэлдэг.
Скваленыг өдөр бүр түрхэх нь бидний биеийн байгалийн чийгшүүлж арьсны гүнд хурдан нэвтэрдэг тул арьсыг тослоггүй эрүүл байлгахад тусална. Арьсны гадаргуу дээр чийг алдагдах, хүрээлэн буй орчны хорт бодисоос хамгаалах хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар туршилтанд хамрагдагсдын 75% нь шууд чийгшсэн мэдрэмж төрж, 79% нь урт хугацааны чийгшил өгч байна гэж мэдэгджээ.
Арьсны эсийг сайжруулдаг: Оливын сквален нь хүчилтөрөгчийг арьсны гүнд хүргэж, арьсны эрүүл эсийн нөхөн төлжилтийг дэмждэг. Туршилтанд хамрагдсан хүмүүс бүгд цайвар арьстай байсан ба 63% нь пигмент болон хөгшрөлтийн толбыг багасгаж, 44% нь батганы сорвины харагдах байдлыг багасгадаг гэж үзсэн байна.
Чидун жимсний сквалан тос нь антиоксидант шинж чанартай бөгөөд хөгшрөлтөд нөлөөлдөг чөлөөт радикалуудыг устгадаг. Туршилтанд оролцогчдын 88% нь үрчлээний урт багассан бол 100% нь үрчлээний гүн буурч байгааг анзаарсан гэжээ.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Арьсанд цочрол үүсгэдэггүй, эмзэг мэдрэмтгий хуурай арьсыг тайвшруулж чийгшүүлдэг байна.
Үс: Хуйханд байрлах өөхний булчирхай нь өөх тосыг ялгаруулж, үс болон хуйхны гадаргууг бүрхдэг. Тохиромжтой хэмжээний тос дутагдалтай байгаа нь үс хуурайшиж хэврэг болох, үс салаалах, үс гэмтэх, хаг, хуйх загатнах. Үс нь хуурайшиж, гэмтсэн бол Olive Squalane агуулсан бүтээгдэхүүн тусална.
1. Үсийг гүн чийгшүүлж, гялалзсан гэрэлтсэн болгоно.
2. Хуйханд массаж хийснээр хэрэгтэй тосны дутагдалыг нөхөхөд тусална.
3. Үсэндээ түрхсэнээр зөөлрүүлнэ
4. Хуйхыг гадны нөлөөллөөс хамгаалах болно.
5. Хүчтэй чийгшүүлж үсний хугаралтыг багасгахад тусалдаг гэдгээрээ алдартай
ХЭРЭГЛЭХ АРГА. ЖОР: арьсны нүх сүвийг бөглөхгүй тул facial oil болгон гуаша массаж хийх боломжтой. Мөн өөрийн хэрэглэдэг тосондоо 1 удаад 1-3 дусал дусаан хэрэглэнэ. Бүх төрлийн амин тосыг шингэлж биенд түрхэхэд хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ: Хэт эмзэг болон ургамлаас харшилтай бол тестрлэж үзнэ үү?
ХАДГАЛАХ ЗААВАР: Хэт халуун, хэт хүйтэн газар хадгалахаас сэргийлнэ үү