Moringa oil / Суурь тос / 30мл
34'320₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР: Моринго үрийн тос
ОУ НЭР: Moringo seed oil
ГАРГАЖ АВСАН: Моринга тосыг Гималайн уулсаас гаралтай Моринга олейфера хэмээх жижиг модны үрнээс гаргаж авдаг.
ХЭРЭГЛЭЭ:
Арьс:
1. Моринга тос нь Е витамины өндөр агууламжтай тул хүчтэй антиоксидант шинж чанартай байдаг. Хөгшрөлтийн үед антиоксидантууд нь бидний арьсны эсийг гэмтээж болох чөлөөт радикалуудыг саармагжуулахад тусалдаг.
2. Энэхүү тосонд агуулагдах омега тосны хүчлүүд болон антиоксидантуудын ачаар моринга тос нь үрэвсэх, гэмтсэн арьсыг тайвшруулахад тусалдаг. Моринга тосонд агуулагдах Е, А, С витаминууд нь идэвхтэй гэмтэл, зүслэг, түлэгдэлтийг эдгээхэд тусалдаг.
3. Моринга тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул экземийн үрэвсэлтэй өвчтөнүүдэд маш сайн сонголт болдог ба арьсыг зөөлрүүлдэг тул арьсны үрэвссэн хэсгүүдийг тайвшруулах үйлчилгээтэй.
4. Моринга тосыг гарынхаа бүх хэсэгт түрхэж, арьсанд гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлж болно.
Үс:
1. Моринго үрийн тос нь хуйхыг чийгшүүлнэ, хагнаас ангижруулна.
2. Үсийг шаардлагатай бүх шим тэжээлээр хангаснаар илүү бат бөх болно.
ХЭРЭГЛЭХ АРГА. ЖОР:
1. 2 аяга суурт тос /бүйлсний тос гэх мэт/
5-10 дусал моринго тос
5-10 дусал амин тос өөрийн сонголтоор /лавандер, цайны мод/
Заавар: Бүх тосоо сайтар холиод үснэндээ массажлан түрхэнэ. Шөнийн турш байлгаад өглаа нь шампунь ангижруулагч хэрэглэн угаана.
2. Моринго үрийн тосыг үсэнд шууд түрхэж эсвэл үсний бүтээгдэхүүндээ нэмж хэрэглэж болно.
3. Бүх төрлийн амин тосыг шингэлж биенд түрхэхэд хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ: Хэт эмзэг болон ургамлаас харшилтай бол тестрлэж үзээд хэрэглэнэ.
ХАДГАЛАХ ЗААВАР: Хэт халуун, хэт хүйтэн газар хадгалахаас сэргийлнэ үү.