Litsea/ Лицей жимсний тос /-10мл
19'500₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
Ургамал:Жижиг, халуун оронд ургадаг, анхилуун үнэртэй мод. Навч, цэцэг нь нимбэгт өвстэй төстэй үнэртэй. Перецтэй төстэй хэлбэртэй жимсийг нь Кубеба хэмээдэг.
Амин тосны шинж чанар:Цайвар шар, шингэн.
Нимбэгийн, хурц, шинэлэгжимсний үнэртэй.
Ялгаж авсан арга: Лицейн жимснээс уураар
нэрэх аргаар амин тосыг ялгаж авдаг.
Үйлчилгээ
Энэхүү амин тосны үндсэн найрлага нь цитрал бөгөөд 70 гаруй хувийг эзэлдэг. Цитрал нь эрүүл эсийн үйл ажиллагааг сайжруулах, дархлаа дэмжих, мэдрэлийн системийг тайвшруулж, булчин сулладаг. Байгалийн спирт, альдегид агуулдаг тул хүчтэй бактерийн эсрэг болон ариутгах шинж чанартай. Гадны халдвар,
хөлний мөөгөнцрийн өвчнийг эмчлэхэд үр дүнтэй. Лицей амин тос нь арьсанд амархан шингэж, арьсны дээд хэсэгт тослог давхарга үлдээхгүй. Лимонен хэмээх найрлагыг мөн агуулдаг нь амьсгалын зам, ходоод гэдэс, дархлаа, эс, мэдрэлийн системийн эрүүл үйл ажиллагааг дэмжинэ. Антиоксидант үйлчилгээ үзүүлдэг.
Хэрэглээ
Арьс арчилгаа: Батга, арьсны үрэвслүүд, хэт их хөлрөх, тослог арьс арчилгаа, шавжнаас хамгаалах, нөсөө толбо арилгана Хоол боловсруулах: Гэдэс хий дүүрэх, хоолны шингэц сайжруулах. Дархлааны систем: Халдварт өвчин, тахал, халдваргүйжүүлнэ.
Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.