Lime essential oil / Лайм жимсний тос / -10мл
33'540₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Ургамал:4.5 метр хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод. Хурц өргөстэй, гөлгөр, зууван хэлбэрийн навчтай, жижиг цагаан навчтай. Нимбэгний тал орчим хэмжээтэй, цайвар ногоон өнгөтэй гашуун жимс ургана.
Амин тосны шинж чанар:Цайвар шар эсвэл цайвар ногоон өнгөтэй. Шинэлэг, чихэрлэг, цитрусын үнэртэй.
Ялгаж авсан арга:1. Лайм жимсний хальснаас
шахах аргаар амин тосыг ялгаж авна. 2. Бүхэл жимснээс уураар нэрэх аргаар амин тосыг ялгана.
Үйлчилгээ
Лайм амин тосны идэвхтэй химийн бүрэлдэхүүн хэсгүүд нь сэргээх, цэвэрлэх, цэвэршүүлэх үйлчилгээтэй байдаг. Эдгээр найрлага нь агаар, гадаргууг цэвэршүүлэх, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэрт эмчилгээ, массаж, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн болгон хэрэглэхэд тохиромжтой. Жүрж, нимбэг зэрэг бусад цитрусын тостой төстэй тод үнэр нь стрессийг тайлж, таныг эрч хүчтэй болгоно. Энэ нь арьсны илүүдэл тослогийг арилгаж, нөсөө толбыг бүдэгрүүлдэг. Түрхэж хэрэглэхэд найрлага дахь лимонен нь тэжээл өгч батга, үрчлээс, нөсөө толбо, сорви зэргийг арилгах үйлчилгээтэй. Ханиад томууны улиралд дархлааг дэмжин, эрүүл чийрэг байхад тусална. Тосон дахь цитрусын үнэр нь шумуул, хорхойг үргээх нөлөөтэй.
Хэрэглээ
Арьс арчилгаа: Батга, цус багадалт, хумсны өнгө сэргээх, цэврүү, гар хөлийн үзүүр даарамтгай байх, зүссэн шарх, тослог арьс арчилгаа, хомхой, герпес, шавжинд хазуулах, аман дотор юм гарах, нөсөө толбо, судас бүдүүрэх, үү ургацаг. Булчин үе мөч: Үений үрэвсэл, целльюлит, цусны даралт ихсэх, хэрх өвчин, өөхлөлт, хамраас цус гарах, хэсэг газрын цусны эргэлт сайжруулах. Амьсгалын зам: Астма, хоолой өвдөх, бронхит, хамар битүүрэх. Хоол боловсруулах систем: гэдэс хий дүүрэх.
Дархлаа дэмжих: Ханиад, томуу, халуун бууруулах, халдварт өвчнүүд.
Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.