0

Бүтээгдэхүүн хайх

Lavandin / Лавандин тос / -10мл

28'080

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

Олон улсын нэршил: Lavandula Hybrida Herb
Монгол нэршил: Лавандин амин тос
Ургамал:L.angustifolia болон L.latifolia -г нийлүүлэн э р л и й з ж ү ү л с э н ургамал юм. Эрлийз ургамал учраас олон янзын хэлбэртэй байдаг. Жинхэн лаванда цэцгээс том, модлог иштэй ургамал юм. Цэцэг нь лаванда шиг хөх эсвэл шаргал өнгөтэй байдаг.
Амин тосны шинж чанар:Тунгалаг, цайвар шар
өнгөтэй. Кампорын, м о д л о г – у р г а м л ы н үнэртэй.
Ялгаж авсан арга: Шинэхэн цэцэглэсэн ургамлаас уураар нэрэх аргаар амин тосыг ялган авна.

Үйлчилгээ
Өвдөлт намдаах, сэтгэл гутралын эсрэг, хэрх өвчний эсрэг, халдваргүйжүүлэх, агчил тавиулах, хоргүйжүүлэх, гэдэс хий дүүрэх зовиур бууруулах, цөсний үйл ажиллагаа дэмжих, цөсний ялгаралт сайжруулах, зүрхний үйл ажиллагаа дэмжих, хөлрөлт бууруулах, шээс хөөх, сарын тэмдэг тогтворжуулах, цусны даралт тогтворжуулах, шавжнаас хамгаалах, мэдрэлийн системийг дэмжих, шимэгч хорхой устгах, цус тогтоох, нөхөн төлжүүлэх, шарх сорвины эдгэрэлт түргэсгэнэ.

Хэрэглээ
Лаванда амин тостой адил хэрэглэнэ. Лавандаг бодвол илүү хурц үнэртэй. Амьсгалын систем дэмжих, цусны эргэлт сайжруулж, булчин суллах нөлөө нь лаванда амин тосноос илүү байдаг.

Зохицол
Башир цэцэг, шанцай, цитронелла, кипарис, нарс, мускатны мүгва, шимтэглээ, ганга, пачули, розмарин, цитрусын төрлийн амин тоснууд ялангуяа бергамот, лаймтай зохицно.
Аюулгүйн зөвлөмж: Хор нөлөөгүй, Харшил үүсгэхгүй, Арьсанд эмзэгшил үүсгэхгүй.

Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.

Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд савлав.