Immuntity-1 дархлаа дэмжих амин тосны хольц /172003/
19'500₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ-10мл
Найрлага, тун хэмжээ:
Орегано навчны тос 14,2%, Эвкалиптийн тос 28,6%, Нимбэгний тос 28,6%, Лаванда цэцгийн тос 28,6%
Бэлдмэлийн үйлчилгээ:
Найрлагандаа фенол, карвакол зэрэг антиоксидант агуулсан тул бие махбодыг хоргүйжүүлнэ. Антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах, нойр болон хоолны дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг тайвшруулах нөлөө үзүүлнэ. Хоол боловсруулах зам, амьсгалын замыг эрүүлжүүлнэ. Хордлого тайлна. Нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй.
Хэрэглэх заавар:
Ууж хэрэглэж болохгүй. Зөвхөн 1-2 дуслыг түрхэх болон агаарт ууршуулж хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Улирлын шалтгаант ханиад томуу, бүх төрлийн амьсгалын замын халдвараас сэргийлэх зорилгоор агаарт ууршуулж хэрэглэнэ. Дархлааг дэмжинэ. Ууршуулж хэрэглэх – Амны алчуур, масканд 4-6 цаг тутамд 1 дуслыг дусаана. Ууршуулагч төхөөрөмжинд өрөөний хэмжээнээс хамаарч 1-4 дуслыг хийж агаарыг цэнгэгшүүлнэ. Орчныг байгалын, анхилам үнэрээр дүүргэнэ. Түрхэж хэрэглэх- 1-2 дуслыг арьсанд түрхэж хэрэглэнэ. Заавал суурь тосонд шингэлж түрхэнэ. 3-5 дусал амин тосыг 1 ц/халбага суурь тосонд шингэлнэ. Иллэг хийхэд хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж булчинг суллана.
Анхааруулга:
Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. Жирэмсэн болон хөхүүл эх, дөнгөж төрсөн нярай, нялх хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй. 6-с доош сартай нярай хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Хадгалах нөхцөл: Тасалгааны хэмд нарны шууд тусгалаас хол хүүхэд хүрэхээргүй газарт 3 жил хадгална.
Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.