Flu – max томууны эсрэг органик тосны хольц-100мл /173002 /
17'550₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага, тун хэмжээ:
Усан үзмийн үрийн тос-62,2%, Цайны модны навчны тос-12,6%, Нимбэгний хальсны тос -12,6%, Лаванда цэцгийн тос -12,6% 100 мл- ойролцоогоор 2000 дусал агуулна.
Бэлдмэлийн үйлчилгээ:
Агаар болон гадаргууг цэвэршүүлэх буюу нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй. Дархлаа дэмжинэ. Антиоксидант бодисоор баялаг тул хоргүйжүүлэх, цэвэршүүлэх үйлдэл үзүүлнэ. Арьсан дээрхи нөсөө толбыг багасгана. Стресс бууруулна. Мэдрэлийн ядаргаанд тустай.
Хэрэглэх заалт:
Амьсгалын дээд замын цочмог үрэвсэл ба ханиад томууны үед илрэх зовиур, эмгэг шинж тэмдгүүдийг (халуурах, толгой өвдөх, үе мөч-булчин өвдөх, хамар битүүрэх, нусгайтах, нулимс гоожих г.м) арилгах, бактери вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Улирлын шалтгаант ханиад томуу, бүх төрлийн амьсгалын замын халдвараас сэргийлэх зорилгоор цээж, хүзүү, нуруу, дагз, чамархайн арьсанд түрхэж хэрэглэнэ. Иллэг хийхэд хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж булчинг суллана. Дэлгэрэнгүй хэрэглэх аргыг www.dr-oil.mn сайтаас аваарай. Өдрийн дээд тун 10-15 дусал.
Анхааруулга:
Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Жирэмсэн болон архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү.
Хадгалах нөхцөл: Тасалгааны хэмд нарны шууд тусгалаас хол хүүхэд хүрэхээргүй газарт 3 жил хадгална