DR.OIL BOM BOM BATHTIME органик тосны хольц 100мл
38'350₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Найрлага
Алтантовч цэцгийн тос, Лаванда цэцгийн тос, Бэрсүүт жүржийн тос, Авокадо тос, Наргил модны самрын тос, Хохоба тос, Е амин дэм
Үйлчилгээ
• Алтантовч цэцгийн тос хүүхдийн арьсны цочрол, улайлт, загтнах гэх мэт арьсны нийтлэг эмгэгийг тайвшруулахад тусалдаг. Мөн флавоноидоор баялаг тул үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй энэ нь хүүхдийн мэдрэмтгий арьсанд маш сайн тохирдог.
• Лаванда цэцгийн тос нь тайвшруулан бат бөх унтахад туслахаас гадна үрэвслийн эсрэг онцгой шинж чанартай. Бэрсүүт жүржийн тос нь арьсны өнгийг шинэчилж, шинэ эсийн өсөлтийг дэмжихээс гадна анхилам үнэр нь хүүхдийн сэтгэл санааг тайвшруулдаг.
• Авокадо тос ханаагүй өөх тос, Е, С, А, В амин дэм, олейны хүчил их хэмээгээр агуулдаг тул хуурай, гэмтсэн арьсыг маш сайн чийгшүүлдэг бол Хохоба тос нь хүүхдийн арьсыг зөөлөн, уян хатан байдлыг хадгалхаас гадна арьсны саадыг бэхжүүлж харшил үүсэхээс сэргийлдэг.
Хэрэглэх арга
Хүүхдийн хэвийн өсөлт бойжилтийг дэмжих, тайвшруулах зорилгоор бүлээн ваннтай усанд 1 удаа 5мл (5 даралт) хийж усанд оруулна. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ үү.
Анхааруулга
Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. 6-с доош сартай хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй. Хэрэглэхийн өмнө нимгэн арьстай хэсэгт түрхэж тохирох эсэхийг шалгана уу.