0

Бүтээгдэхүүн хайх

Cold-max /Ханиадны эсрэг амин тосны хольц/ 172001

19'500

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Найрлага, тун хэмжээ:
Орегано навчны тос 25%, Эвкалиптийн тос 25%, Батрашийн тос 25%, Розмарины тос 25%
Хэрэглэх заавар:
Дотуур ууж хэрэглэж болохгүй. Зөвхөн 1-2 дуслыг түрхэх болон агаарт ууршуулж хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Улирлын шалтгаант ханиад томуу, бүх төрлийн амьсгалын замын халдвараас сэргийлэх зорилгоор агаарт ууршуулж хэрэглэнэ. Дархлааг дэмжинэ. Ууршуулж хэрэглэх – Амны алчуур, масканд 4-6 цаг тутамд 1 дуслыг дусаана. Ууршуулагч төхөөрөмжинд өрөөний хэмжээнээс хамаарч 1-4 дуслыг хийж агаарыг цэнгэгшүүлнэ. Орчныг байгалын, анхилам үнэрээр дүүргэнэ. Түрхэж хэрэглэх- 1-2 дуслыг арьсанд түрхэж хэрэглэнэ. Заавал суурь тосонд шингэлж түрхэнэ. 3-5 дусал амин тосыг 1 ц/халбага суурь тосонд шингэлнэ. Иллэг хийхэд хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж булчинг суллана. Дэлгэрэнгүй хэрэглэх аргыг www.dr-oil.mn сайтаас аваарай.
Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. Жирэмсэн болон хөхүүл эх, дөнгөж төрсөн нярай, нялх хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй. 6-с доош сартай нярай хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй. Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Хадгалах нөхцөл:
Тасалгааны хэмд нарны шууд тусгалаас хол хүүхэд хүрэхээргүй газарт 3 жил хадгална.
Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.