0

Бүтээгдэхүүн хайх

Clove leaf /Баширцэцгийн навчны тос/ -10мл

16'380

Дэлгэрэнгүй мэдээлэл

Худалдааны нэршил: Clove Leaf
ОУ-ын нэршил: Eugenia Caryophyllus Leaf
Монгол нэршил:Башир цэцгийн навчны амин тос

Онцлог үйлчилгээ: Нянгийн эсрэг, өвдөлт намдаах, хоол боловсруулах замыг эрүүлжүүлэх, ханиалга астма намдаах үйлдэлтэй. 2012 онд хийгдсэн судалгаагаар антибиотикт тэсвэртэй стафилакокк нянг баширцэцгийн амин тос устгаж байсан. 2017 оны судалгаагаар мөөгөнцрийн эсрэг хамгийн сайн амин тосны нэгээр башир цэцгийн амин тос нэрлэгджээ. Эвгенол хэмээх бодис агуулдаг бөгөөд хүний биед өвчлөл үүсгэдэг үтрээний мөөгөнцөр, хөлийн мөөгөнцрийн эсрэг маш үр дүнтэй гэдгийг 2005 онд нотолжээ. Мөн 2018 оны судалгаагаар башир цэцгийн амин тосыг ууршуулж хэрэглэх нь амьсгалын замын өвчлөлүүд болох томуу, хатгааг эмчлэхэд тустайг онцолжээ. Мөн 2017 онд хийгдсэн судалгаагаар арьсны загатнааг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэж байжээ. Тосон түрхлэгүүдтэй харьцуулахад туршилтанд оролцсон хүмүүсийн 60 хувьд эерэг үр дүн гарсан ба 12 хувиар эдгэрэлтийг түргэсгэж байжээ. 2014 онд хийгдсэн судалгаагаар баширцэцгийн амин тос нь хөхний хорт хавдрын эсийг бууруулж байсан. Үүнд умайн хүзүүний, хөхний, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлж байв.
Хэрэглээ: Ууршуулж хэрэглэнэ.
Зохицол: Сарнай, лаванда, ванилла, мускатны мүгва, бергамот, лавандин, иланг иланг амин тостой зохицно.

Аюулгүйн зөвлөмж:
Башир цэцгийн тос нь арьс салст бүрхэвчийг цочроох магадлалтай. Зарим тохиолдолд арьсанд эмзэгшил үүсгэнэ. Тийм учраас үргэлж шингэлж түрхэнэ. /1% -с бага/