Clary Sage амин тос-Clary sage Essential Oil /171013/
37'440₮
Description
Хэмжээ: 10мл
Мускатны мүгва нь заарын, эмийн ургамлын, хурц, дулаан үнэртэй. Уурших хурд нь дунд зэрэг. Тослог үс, арьс арчилгаанд тохиромжтой.
Сэтгэл санааг өөдрөг болгоход тустай.
Арьс арчилгаа: Батга, арьсны үрэвслүүд, үрчлээг багасгах, тослог арьс арчилгаа, үс уналтын үед түрхэж хэрэглэнэ. Булчингийн өвдөлт намдаана.
Амьсгалын эрхтэн тогтолцоо: Астма, хоолой өвдөх, хий ханиалга намдаахад уураар болон цээж хэсэгтээ түрхэж хэрэглэнэ.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Гэдэс хий дүүрэх, хоолны шингэц муудахад хэвлийдээ түрхэж хэрэглэнэ. Мэдрэлийн систем: Сэтгэл гутрал, бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэх, толгойн өвдөлт, мэдрэлийн ядаргаа болон стрессийн гаралтай зовиурыг намдаахад үнэрээр болон түрхэж хэрэглэнэ.
Шинжлэх Ухааны нэршил: Salvia Sclarea,
Монгол нэршил: Мускатны мүгва
Бүс нутаг: Франц улс
Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч, Цэцэг
Үнэр: Чихэрлэг, цэцгийн, хөрслөг үнэртэй.
Зохицол: Хуш мод (Cedarwood), Шимтэглээ (Geranium), Мэлрэг (Jasmine), Зандан мод (Sandalwood), Иланг иланг (Ylang ylang)
Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.
Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй