0

Бүтээгдэхүүн хайх

Chamomile roman organic water / Алтантовч цэцгийн органик ус -100мл

27'690

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

1. Бүтээгдэхүүний нэр: Алтан товч цэцгийн органик ус
2. Гарал үүсэл:
3. Бүтээгдэхүүний шинж чанар: Анхилуун үнэртэй, тослоггүй
4. Онцлог шинж:
• Алтантовч цэцгийн ус нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд бүх төрлийн арьс, ялангуяа мэдрэмтгий хүүхдийн арьсанд хэрэглэхэд тохиромжтойгоос гадна нүдний эргэн тойронд үүссэн хар хүрээг багасгах, гадны нөлөөнд өртөж улайсан арьсыг тайвшруулах зэрэг үйлчилгээтэй.
• Флавоноидын өндөр агууламжтай тул экзем, тууралт, шарх, дерматит болон загатнадаг, хуурайшилттай, батганд өртөмтгий арьсанд хамгийн тохиромжтой байгалийн гаралтай бүтээгдэхүүн.
• Алтантовч цэцэгт агуулагдах антиоксидантууд нь чөлөөт радикалуудтай тэмцэхээс гадна эд, эсийг нөхөн төлжүүлж, үрчлээг багасган хөгширөлтөөс сэргийлдэг. Мөн арьсанд гүн чийгшил өгч зөөлрүүлэн, нүх сүвийг агшаан, нарийн үрчлээ, сэвх нөсөө толбыг багасгахад тустай.
• Алтантовч цэцгийн ус нь арьсыг цайруулах үйлчилгээтэй ба судасыг тэлэн, цусны урсгалыг сайжруулснаар арьсыг илүү гэрэлтсэн, сэргэг болгодог.
5. Хэрэглэх арга:
• Цэвэрлэгч/тонер болгон хэрэглэснээр бохирдолыг бүрэн арилгаж, арьсны өнгийг жигд гэрэлтсэн болгоно.
• Хөвөнд шингээн 10 мин орчим хөргөгчинд байлгаад нүдний доор болон батгатай хэсэгтээ 3-5мин пад хэлбэрээр хэрэглэснээр нүдний хар хүрээг багасган, батга хатаах үйлчилгээтэй.
• Мист хэлбэрээр хэрэглэвэл таны арьсанд гүн чийгшил өгч зөөлрүүлхээс гадна цэцгийн анхилам үнэр нь сэтгэл санааг тань дэмжих болно.
• Зуны улиралд хэт ягаан туяанд түлэгдэж улайсан арьсанд хэрэглэвэл арьсыг тань тайвшруулж үрэвсэлийг намдаадаг.
• Алтан товч цэцгийн усыг дангаар нь болон шингэрүүлж хэрэглэж болохоос гадна доорх жорнуудаас туршаад үзээрэй:

7. Анхааруулга: 100% байгалийн гаралтай учир ургамалын харшилтай хүмүүс хэрэглэх тохиолдолд нимгэн арьстай хэсэгт түрхэн өөрт тохирох эсэхийг шалгана уу.