Avocado butter / Авокадо жимсний тос / 180мл
56'550₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
Шинж чанар: Цагаан шаргал өнгөтэй, хатуу бүтэцтэй, үнэргүй
Арьсны төрөл: Нүүрний арьсанд тохиромжгүй
Үйлчилгээ
1. Үрэвссэн арьсыг тайвшруулдаг: Тосонд агуулагддаг антиоксидант, үрэвслийн эсрэг бодисууд нь арьсны цочрол, эмзэг батгатай, хуурай арьсыг тайвшруулдаг. Түүний эдгээх шинж чанар нь арьсны эсийг нөхөн сэргээхэд тусалдаг бөгөөд экзем, псориаз зэрэг арьсны өвчинд хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
2. Улайлт, харшилыг намдаана: Тосонд агуулагдах ханаагүй өөх тос, Е, С, А, В амин дэм, олейны хүчил нь хуурай, гэмтсэн арьсыг маш сайн чийгшүүлэхээс гадна живхнээс үүдэлтэй түлэгдсэн болон тууралт гарсан хэсэгт авокадо тосыг хэрэглэснээр тайвшруулан улайлтыг багасгана.
3. Үс, хуйхыг чийгшүүлнэ: үсийг нимгэн бүрхэн хугарахаас урьдчилан сэргийлхээс гадна чийгийг бүтүүмжлэн үсийг уян хатан, чийглэг болгон хуурайшилтаас үүсэлтэй хагтахаас сэргийлдэг ба ханаагүй өөх тос нь ханасан өөх тосыг бодвол үсэнд илүү сайн нэвтэрэн тэжээл өгч ургалтыг дэмждэг.
4. Үсний ургалтыг дэмжинэ: Авокадогийн тосонд агуулагдах эрдэс бодисууд (кали, магни) нь үсийг торгомсог болгон гялалзуулахаас гадна үс уналтаас сэргийлдэг.
Хэрэглээ
• Язралттай болон улайсан хэсэгтээ түрхээд 10-15мин сайтар массажлана.
• Хуурайшиж хагарсан өвдөг, тохой, өсгийндөө түрхэн гялгар уутаар ороож 15мин орчим байлгаарай.
• Үсээ угаахын өмнө хуйх болон үсэндээ түрхэн сайтар массажлаад 20-25 минут болгосны дараа шампуньдан угаарай.
• Ангижруулагчдаа нэмэн баяжуулж болохоос гадна өөрийн хэрэглэж буй лосьон, тосондоо нэмж болно