0

Бүтээгдэхүүн хайх

Үсү амин тос-Coriander Essential Oil /171014/

33'540

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Үсү нь дунд зэргийн чихэрлэг, халуун ногооны, модлог үнэртэй. Хурдан ууршдаг амин тос юм. Үнэрээр хүртэхэд эерэг энергийг мэдрүүлнэ. Оюун ухааныг сэргэг байлгана. Ой санамжийг сайжруулна.

Хавагнах, артрит, тулай, булчингийн өвдөлт, чангарлыг суллах, ревматизм, үе хөшүүн болоход түрхэж хэрэглэнэ. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Хоолонд дургүй болох, суулгалт, гэдэс хий дүүрэх зовиурыг намдаах зорилгоор хэрэглэнэ. Дархлаа дэмжих: Ханиад, томуу, халдварт өвчнүүд, улаан бурхны халдвараас сэргийлэх зорилгоор агаарт ууршуулж хэрэглэнэ. Мэдрэлийн систем: Толгойн өвдөлт, мэдрэлийн ядаргаа, ядрах үед үнэрээр болон түрхэж хэрэглэнэ.

Шинжлэх Ухааны нэршил: Coriandrum sativum, Монгол нэршил: Үсү Бүс нутаг: Египет Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх, Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Үр Үнэр: Чихэрлэг, эмийн ургамлын үнэртэй. Зохицол: Халгай (Fennel), Цагаан гаа (Ginger), Мэлрэг цэцэг (Jasmine), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Батраш (Peppermint), Сарнай (Rose), Иланг иланг (Ylang ylang)
Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 7-с доош сартай нярай хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.