Эвкалиптийн амин тос-Eucalyptus Globulus Essential Oil /171013/
16'380₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Эвкалипт нь шинэлэг, хурц, сэнгэнэсэн модлог үнэртэй. Хурдан ууршдаг. Сэтгэл тайван бус, сэтгэлээр унасан бол сэргээж, хэт хөөрсөн үед тогтворжуулдаг. Хурц үнэр нь оюун бодлыг сэргээж, сэргэлэн цовоо болгох ба анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Дархлааг дэмжинэ. Хэсэг газрын цусны эргэлт сайжруулах тул ачааллын дараа чангарсан булчин суллахад тустай.
🧴Арьс арчилгаа: Түлэгдэлт, цэврүү үүсэх, хомхой долоох, шавжанд хазуулах, арьсны халдварт өвчнүүд, шарх үүссэн үед түрхэж хэрэглэнэ. Булчин өвдөх, хэрх өвчний үед хэсэг газрын цусны эргэлт сайжруулах, өвдөлт намдаах зорилгоор зөөлөн иллэг хийж түрхэнэ.
🫁Амьсгалын эрхтэн тогтолцоо: Астма, бронхит, хамар битүүрэх, ханиалга, синусын үрэвсэл, хоолой өвдөхөд цээж хэсэгтээ түрхэх болон агаар үнэрийг ууршуулан хүртэнэ. Дархлаа дэмжих: Ханиад, халдварт өвчин, томуу, улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор цээж хүзүүндээ түрхэх болон агаарт ууршуулж хэрэглэнэ.
🧠Мэдрэлийн систем: толгой өвдөх, мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед түрхэж хэрэглэх ба үнэрээр хүртэнэ.
🎖Шинжлэх Ухааны нэршил: Eucalyptus globulus
🇲🇳Монгол нэршил: Эвкалипт,
🇨🇳Бүс нутаг: Хятад улс,
⚗️Амин тос боловсруулсан арга: Уураар нэрэх,
🍃Амин тос ялгаж авсан ургамлын хэсэг: Навч,
👃🏻Үнэр: Гааны, сэнгэнэсэн үнэртэй,
☯️Зохицол: Лаванда (Lavanda), Хуш мод (Cedarwood), Үсү (Coriander), Нарс (Pine), Розмарин (Rosemary), Цайны мод (Tea tree), Нимбэг (Lemon), Нимбэгт өвс (Lemongrass), Эгэл арц (Juniper berry)
💧Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.
✋🏻Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. Жирэмсэн болон хөхүүл эх хэрэглэхэд тохиромжгүй. 10-с доош насны хүүхэдтэй орчинд хэрэглэхэд тохиромжгүй