Цайны модны амин тос-Tea Tree Essential Oil /171009/
19'500₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Цайны мод нь Австрали улсад ургадаг олон талын ач тустай ургамал юм. Хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх нөлөөтэй бөгөөд сэтгэл санааг тайвшруулж, өөдрөг болгоно. Арьс арчилгаанд хэрэглэхэд нөсөө толбыг арилгаж арьсыг өөгүй толигор болгоно. Хүчтэй найрлагатай тул суурь тосонд шингэлж хэрэглэнэ. Органик шампуньд хольж хэрэглэхэд хуйхыг чийгшүүлж загатнаа болон үсний хагийг багасгана.
👃🏻Шинэлэг, эмийн ургамлын үнэртэй.
🧠Оюун ухаан, бие сэтгэлийг сайн сайхан байхад тусална.
Бэлдмэлийн үйлчилгээ: Антиоксидант бодисоор баялаг тул хоргүйжүүлэх, цэвэршүүлэх үйлдэл үзүүлнэ. Дархлааг дэмждэг, нян халдварын эсрэг найрлагатай. Арьсны цочролыг багасгаж, тайвшруулна. Батга, хомхой гэх мэт арьсны эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Арьсыг хоргүйжүүлэх зорилгоор нүүр цэвэрлэгч, тоник зэрэгтээ 1-2 дуслыг холино. Гар хөлийн хумсанд түрхэхэд эрүүл, гялалзсан болгоно.
Цайны модыг энерги сэргээх, аура цэвэрлэх, хамгаалах, ариутгах, стресс бууруулж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд ашигладаг. Сэтгэл санааг тогтворжуулж, айдсын мэдрэмжийг бууруулдаг.
Хэт эмзэг мэдрэмтгий хүнд тохиромжгүй байх магадлалтай. 2 наснаас доош хүүхэдтэй орчинд хэрэглэхэд тохиромжгүй.
🎖Шинжлэх ухааны нэршил: Melaleuca alternifolia
🇲🇳Монгол нэршил: Цайны мод
🇦🇺Бүс нутаг: Австрали улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Нэрэх
🍃Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч
👃🏻Үнэр: Сэнгэнэсэн, эмийн ургамлын үнэртэй
☯️Зохицол: Лаванда (Lavanda), Нарс (Pine), Эгэл арц (Juniper), Нимбэг (Lemon), Нимбэгт өвс (Lemongrass), Базил (Basil), Задь (Nutmeg), Эвкалипт (Eucalyptus), Башир цэцэг (Clove), Розмарин (Rosemary)
💧Найрлага, тун хэмжээ: Цайны модны навчны амин тос-100%, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.