Хар перецийн амин тос-Black Pepper Essential oil/171001/
20'280₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Хар перецийн амин тос нь дулаан, бага зэргийн чихэрлэг үнэртэй. Хурдан ууршдаг. Арьсан дээр түрхэж хэрэглэхэд хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж, булчин суллана. Оюун бодлыг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Амьсгалын эрхтэн тогтолцоо: Хамрын хөндийн үрэвслийн үед агаарт ууршуулж хэрэглэх Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Өтгөн хаталт, суулгалт, гэдэс хий дүүрэх, цээж гашуу оргих, хоолны дуршил буурах үед хэвлийд түрхэж хэрэглэнэ. Дархлаа тогтолцоо: Ханиад, томуу, халдварт өвчнүүд, вирусээс хамгаалах зорилгоор агаарт ууршуулж хэрэглэнэ.
Шинжлэх Ухааны нэршил: Piper Nigrum,
Монгол нэршил: Хар перец
Бүс нутаг: Энэтхэг улс
Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Үр
Үнэр: Хөрслөг, дулаан үнэртэй.
Зохицол: Бергамот (Bergamot), Шанцай (Cinnamon Bark), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Зандан мод (Sandalwood), Иланг иланг (Ylang ylang)
Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.
Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.