0

Бүтээгдэхүүн хайх

Петитгрейн амин тос-Petitgrain Essential Oil /171028/

28'860

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Петитгрейн амин тос
Гашуун жүржний модноос 3 төрлийн амин тос ялгаж авдаг. Петитгрейн амин тосыг навч, мөчрөөс, Нероли амин тосыг цэцгээс, Гашуун жүржийн амин тосыг жимсний хальснаас ялган авдаг. Ариутгах, халдваргүйжүүлэх чанартай тул ахуйн цэвэрлэгээний бүтээгэхүүн хийхэд тохиромжтой. Үнэртний орц найрлага болгон ашиглаж ирсэн. Үнэрээр хүртэхэд стресс бухимдлыг бууруулна, бат бөх унтаж амрахад тусална. Уурших хурд дунд зэрэг. Бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд тохиромжтой. Хөлрөлт бууруулдаг.
Арьс арчилгаа: Батга, хэт хөлрөмтгий арьс, тослог арьс үс арчилгаанд түрхэж хэрэглэнэ. Арьс чангална. Гэдэс хий дүүрэх зовиур бууруулна. Мэдрэлийн систем: биеийг тамир тэнхээ оруулах, нойргүйдлийг эмчлэх, мэдрэлийн ядаргаа, стрессийн гаралтай зовиурыг намдаахад агаарт ууршуулан үнэрээр хүртэх болон түрхэж хэрэглэнэ.
Шинжлэх Ухааны нэршил: Citrus Aurantium Amara
Монгол нэршил: Петитгрейн
Бүс нутаг: Парагвай улс
Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх
Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч, мөчир
Үнэр: Шинэлэг, цэцгийн, бага зэргийн эмийн ургамлын үнэртэй.
Зохицол: Шанцай (Cinnamon), Эвкалипт (Eucalyptus), Шимтэглээ (Geranium), Нимбэгт өвс (Lemongrass), Лаванда (Lavander), Бергамот (Bergamot), Иланг иланг (Ylang ylang)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.
Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй