0

Бүтээгдэхүүн хайх

Пачули амин тос-Patchouli Essential Oil /171027/

31'980

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Пачули амин тос нь баялаг, эмийн ургамлын, хөрслөг-чихэрлэг үнэртэй. Уурших хурд нь дунд зэрэг. Бараан өнгөтэй байх нь элбэг. Наалдамхай шинж чанартай. Арьс арчилгаанд буюу биеийн тос, лосьон зэрэгт нэмж хэрэглэхэд чийгшүүлэх нөлөөг нэмэгдүүлдэг. Үнэртний орц найрлага болгон ашиглаж ирсэн ба хөрслөг үнэр нь тайвшруулах нөлөө үзүүлнэ. Бясалгал хийхдээ болон унтлагын өмнө үнэрээр хүртэхэд тохиромжтой.
Арьс арчилгаа: Батга, хөлийн мөөгөнцөр, хэт хуурайшиж хагарсан арьс, үс хагтах, шүүдэст экзем, мөөгөнцрийн халдвар, үс арчилгаа, түүхий өвчин, шарх, тослог арьс үсний арчилгаа, нүхжилт, сорви, үрчлээ арилгахад түрхэж хэрэглэнэ. Мэдрэлийн систем; Мэдрэлийн ядаргаа, стрессийн шалтгаант зовиуруудыг намдаахад тустай.

Шинжлэх Ухааны нэршил:
Pogostemon Cablin Монгол нэршил: Пачули Бүс нутаг: Индонези улс Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч Үнэр: Халуун ногооны, Хөрслөг, модлог үнэртэй. Зохицол: Хуш мод (Cedarwood), Ладан мод (Frankincense), Мэлрэг цэцэг (Jasmine), Лаванда (Lavander), Сарнай (Rose), Зандан мод (Sandalwood), Иланг иланг (Ylang ylang)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.