0

Бүтээгдэхүүн хайх

Ладан модны амин тос-Frankincense Essential oil /171017/

28'860

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Ладан модны амин тос нь дулаан, халуун ногооны, чихэрлэг, модлог үнэртэй. Удаан ууршдаг. Бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд тохиромжтой. Оюун бодлыг өөдрөг болгож, тайвшруулах нөлөөтэй. Анхаарал төвлөрүүлэх, бясалгахдаа үнэрлэвэл зохимжтой. Сэтгэл гутрал, уй гашуу, ганцаардлын мэдрэмжийг арилгахад тусална.

🧴Арьс арчилгаа: Нөсөө толбо, хуурай арьсны арчилгаа, шарх, сорви, үрчлээг бүдгэрүүлэхэд түрхэж хэрэглэнэ.
🫁Амьсгалын эрхтэн тогтолцоо: Астма, бронхит, хамар залгиурын үрэвсэл, ханиалга, хоолой өвдөхөд уураар утах болон үнэрээр хүртэж хэрэглэнэ. Дархлаа дэмжих: Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэж болон агаарт ууршуулж хэрэглэнэ.
🧠Мэдрэлийн систем: Уур бухимдлыг бууруулах, мэдрэлийн ядаргаа, стрессээс шалтгаалсан зовиуруудыг намдаана. Бясалгал залбирал хийхдээ гүн амьсгал аван үнэрээр амьсгалаарай.

🎖Шинжлэх Ухааны нэршил: Boswellia Serrata,
🇲🇳Монгол нэршил: Ладан мод
🇮🇳Бүс нутаг: Энэтхэг улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
🪵Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Давирхай
👃🏻Үнэр: Модлог, хөрслөг үнэртэй.
☯️Зохицол: Гоньд (Cumin), Хуш мод (Cedarwood), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Сарнай (Rose), Зандан мод (Sandalwood), Иланг иланг (Ylang ylang)

✋🏻Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй

💧Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.

🇬🇧Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.