Батраш амин тоc-Peppertmint Essential Oil /171007/
19'500₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Батраш буюу Peppermint-н амин тос🌿
Батраш нь сэргэг, сэнгэнэсэн гааны үнэртэй бөгөөд арьсанд түрхэхэд сэнгэнэсэн сэрүүн мэдрэмж төрүүлнэ. Хэсэг газрын цусны эргэлт сайжруулах тул ачааллын дараа чангарсан булчин суллахад тустай. Батрашийн шинэлэг үнэр нь агаарыг цэнгэгшүүлэх ба таагүй үнэрийг арилгана. Шавж үргээх нөлөө үзүүлдэг. Анхаарал төвлөрөлтийг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Тархи толгой дүүрч, бие хүндрэн ажлын идэвхигүй болсон үед батрашийн үнэрийг хүртсэнээр нойрыг сэргээн эрч хүчтэй болгоно.
💧Хэрэглэх заалт: Өвдөлт намдаах, Бактерийн эсрэг, Халдварын эсрэг, Хамар битүүрэх зовиур багасгана. Халуун бууруулна. Тайвшруулах, Стресс бууруулах, Ханиад томуу, Хоолны шингэц сайжруулах, Арьсны эмгэгүүд буюу цочрол, үрэвслийг намдаах, Хоол боловсруулах замын хямрал, Гэдэс хий дүүрэх, Булчингийн чангарал, Дотор муухай оргих, Толгойн өвдөлт намдаах зорилгоор агаарт ууршуулан эсвэл арьсандаа түрхэж хэрэглэнэ.
🎖Шинжлэх Ухааны нэршил: Mentha piperita,
🇲🇳Монгол нэршил: Батраш
🇮🇳Тариалсан бүс нутаг: Энэтхэг улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
🍃Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч
👃🏻Үнэр: Гааны, чихэрлэг үнэртэй.
☯️Зохицол: Эвкалипт (Eucalyptus), Лаванда (Lavanda), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Розмарин (Rosemary), Гоожүрж (Grapefruit), Цайны мод (Tea tree)
💧Найрлага, тун хэмжээ: 100%- Батраш навчны амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.
🇬🇧Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв