0

Бүтээгдэхүүн хайх

Базилийн амин тос-Basil Essential Oil/171010/

16'380

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ : 10мл
Базилийн амин тос🌱

⚕️#7 Дорнын анагаах ухаанд амьсгалын замын эмгэгүүд болох бронхит, ханиад томуу, ханиалга намдаах, астма үед хэрэглэж ирсэн. Мөн хортон шавж болон могойд хазуулахад ерөндөг болгон ашигладаг байсан. Халууралт бууруулж, цусны эргэлтийг сайжруулах ба ходоод бөөрний өвчнийг анагаахад тустай. Европ анагаах ухаанд үе мөчний өвдөлт намдаах, арьсны загатнааг намдаах зорилгоор ашигладаг. Франц болон Италид хоол хүнсэнд өргөнөөр хэрэглэсээр ирсэн.

Хэрэглээ:
🧴Арьс арчилгаа: Шавжинд хазуулах (шумуул гэх мэт) үед түрхэж хэрэглэнэ. Тулай, булчингийн өвдөлт, чангарал, ревматизмийн үед хэрэглэнэ.
🌬Амьсгалын эрхтэн тогтолцоо: Бронхит, ханиалга, синусийн хөндийн үрэвслийн үед цээж хэсэгт түрхэх, үнэрээр хүртэх.
🍽Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Гэдэс хий дүүрэх, хоолны шингэц муудах үед хэвлийд түрхэж иллэг хийх Сарын тэмдгийн өвдөлтийн үед зовиур намдаах зорилгоор иллэг хийх,
💉Дархлаа дэмжих: Ханиад, халууралт, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор агаарт ууршуулж хэрэглэх
🧠Мэдрэлийн систем: Уур бухимдал төрөх, сэтгэл гутрал, нойргүйдэл, толгой өвдөх, оюуны хэт ачааалал авсан үед агаарт ууршуулан үнэрээр хүртэнэ.

✅Хуурай арьс үсний арчилгаанд хэрэглэхэд улайлт, загатнааг эмчилнэ. Органик шампуньд хэдэн дуслыг нэмж хэрэглэвэл хуйханд чийгшил өгч үсийг гялалзсан болгоно. Арьс арчилгааны бүтээгдэхүүндээ хольж хэрэглэвэл арьсан дээрхи нөсөө толбыг бүдгэрүүлж цайруулах, зөөлөн булбарай болгох нөлөөтэй. Уурших хурд дунд зэрэг. Дулаан, хурц үнэртэй.

🎖Шинжлэх Ухааны нэршил: Ocimum basilicum,
🇲🇳Монгол нэршил: Базил (Бадранга)
🇮🇳Бүс нутаг: Энэтхэг улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
🍃Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч
👃🏻Үнэр: Дулаан, эмийн ургамлын үнэртэй.
Зохицол: Хар перец (Black pepper), Шанцай (Cinnamon Bark), Цагаан гаа (Ginger root), Лаванда (Lavanda), Жүрж (Orange)

💧Найрлага, тун хэмжээ: Базилийн тос-100% 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.

🇬🇧Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.