0

Бүтээгдэхүүн хайх

Easy lotion base / Лосион суурь / 180гр

25'350

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

1. Бүтээгдэхүүний нэр: Лосьоны суурь
2. Гарал үүсэл: Английн Stephenson компаний 89% -ийн органик орц найрлагатай бүтээгдэхүүн.
3. Бүтээгдэхүүний шинж чанар:
Цагаан өнгөтэй, шингэц сайтай, үнэргүй.
4. Онцлог шинж:
• Усан суурьтай учир шингэц сайтайгаас гадна хөнгөн бүтэцтэй лосьон нь бүх төрлийн арьсанд тохирдог ба наранцэцгийн тосыг агуулдаг.
• Наранцэцгийн тос нь арьсны нүх сүвийг бөглөхгүйгээс гадна арьсны чийгийг барьж гүн чийгшүүлэн, толигор болгодог. Мөн антиоксидант шинж чанартай витамин Е-ээр баялагаас гадна А, С, Д, К амин дэм агуулдаг тул хөгширөлт үүсгэдэг хүрээлэн буй орчны нөлөөлөлөөс хамгаалдаг. Үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй тул батга, шархны эдгэрэлтийг дэмжин шинэ эсийн нөхөн төлжилтөнд тулдаг.
• Уг лосьоныг ямар ч нэмэлтгүй шууд хэрэглэж болохоос гадна өөрийн арьсны онцлогт тохирсон үйлчилгээ бүхий амин тос, суурь тосыг 3% хүртэлх нэмэн хэрэглэж болдогоороо онцлогтой.
• Арьсны pH 4-7 хооронд хэлбэлздэг ба судалгаагаар хамгийн тохиромжтой түвшин нь 5-5.5 байдаг. Арьсны орчины тэнцвэр алдагдсанаар арьс нь хэт их хуурайших, батгаших болон улайдаг. Уг лосьоны суурь нь pH 5.5 байдгаараа таны арьсанд цочрол үзүүлэхгүй онцлогтой.

5. Хэрэглэх арга:
180 мл лосьоны органик суурианд нийтдээ 7-18 дусал(0.2-0.5%) амин тос, суурь тос 4.5-5 мл(2.5-2.89%)нэмж зөөлөн хутган(3-5мин), сайн холилдсоны дараа хэрэглэнэ.
• Хоёр болон түүнээс дээш амин тос холин хэрэглэх тохиолдолд нийт амин тосны хэмжээ 18 дусалаас (0.5%) хэтрэхгүй байхыг анхаараарай.
• Хүүхэд болон эмзэг арьстай хүн хэрэглэхдээ нийт амин тосны хэмжээ 7 дуслаас (0.2%) хэтрэхгүй байхыг анхаараарай