Lotion organic C base /base Лосионы органик суурь /- 180гр
31'200₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
1. Бүтээгдэхүүний нэр: Лосьоны органик суурь
2. Гарал үүсэл: Английн Stephenson компаний 89% -ийн органик орц найрлагатай бүтээгдэхүүн.
3. Бүтээгдэхүүний шинж чанар:
Цагаан өнгөтэй, шингэц сайтай, үнэргүй.
4. Онцлог шинж:
• Усан суурьтай маш сайн чанарын хөнгөн бүтэцтэй лосьон нь бүх төрлийн арьсанд тохирдог ба зуун настын шүүс, Кокос(Coconut), наранцэцэг(Sunflower), ши тос¬ (Shea butter) агуулсан.
• Зуун настын шүүс / aloe barbadensis (aloe vera) juice / нь A, B12, C, E витаминаар баялаг тул таны арьсыг гүн чийгшүүлэхээс гадна антиоксидант шинж чанар нь чөлөөт радикалуудтай тэмцдэг. Зуун наст агуулсан бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд тохирдогоос гадна ялангуяа хуурай, гэмтсэн, эмзэг арьсанд нэн тохиромжтой. Мөн бактерийн эсрэг бүрэлдэхүүн агуулдаг ба энэ нь шархны эдгэрэлтийг хурдасгадаг.
• Кокос, наранцэцэг, ши тосоор баяжуулсан ба кокосын тос нь арьсанд нимгэн хамгаалалтын давхаргыг үүсгэснээр арьсны чийгийн алдагдлыг удаашруулж таны арьсыг маш сайн зөөлрүүлэхээс гадна чийгшүүлдэг. Наранцэцгийн тос нь витамин Е-ээр баялаг ба энэ нь чөлөөт радикалуудаас хамгаалж, эрт хөгширөлт, үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна ши тос нь олейн, линолен, пальмитин, стеарины хүчил агуулдаг. Эдгээр өөх тосны хүчлүүд нь арьсыг нөхөн төлжүүлэх, чийгийг хадгалах, хөгшрөлтийн эсрэг гайхалтай шинж чанартай байдаг.
• Арьсны pH 4-7 хооронд хэлбэлздэг ба судалгаагаар хамгийн тохиромжтой түвшин нь 5-5.5 байдаг. Арьсны орчины тэнцвэр алдагдсанаар арьс нь хэт их хуурайших, батгаших болон улайдаг. Уг лосьоны суурь нь pH 5.5 байдгаараа арьсанд цочрол үзүүлэхгүй онцлогтой.
5. Хэрэглэх арга:
Уг лосьоныг ямар ч нэмэлтгүй шууд хэрэглэж болохоос гадна өөрийн арьсны онцлогт тохирсон үйлчилгээ бүхий амин тосыг нэмэн хэрэглэх боломжтой. 180 мл лосьоны органик суурианд нийтдээ 7-18 дусал(0.2-0.5%) амин тос нэмж зөөлөн хутган(3-5мин), сайн холилдсоны дараа хэрэглэнэ.
• Хоёр болон түүнээс дээш амин тос холин хэрэглэх тохиолдолд нийт амин тосны хэмжээ 18 дусалаас (0.5%) хэтрэхгүй байхыг анхаараарай.
• Хүүхэд болон эмзэг арьстай хүн хэрэглэхдээ нийт амин тосны хэмжээ 7 дуслаас (0.2%) хэтрэхгүй байхыг анхаараарай.