liquid soap / Шингэн саван /-180гр
25'350₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
1. Бүтээгдэхүүний нэр: Биеийн шингэн саван
2. Гарал үүсэл: Английн Stephenson компаний органик бүтээгдэхүүн.
3. Бүтээгдэхүүний шинж чанар:
Өнгө, үнэргүй, өтгөн хөөстэй, кокос болон наранцэцгийн тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн.
4. Онцлог шинж:
• Органик кокосний тос агуулсан уг биеийн саван нь угаасны дараа таны арьсанд таталдсан хуурай мэдрэмж огт төрүүлэхгүй ба арьсыг тань маш сайн цэвэрлэн чийгшүүлэхээс гадна бактерийн эсрэг үйлчилгээтэй. Мөн кокосны тос нь таны арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлснээр эмзэгшсэн, хуурайшсан арьсыг тайвшруулан чийгшүүлнэ.
• Витамин E ийн эх үүсвэр болох наранцэцгийн үрийн тос агуулсан тул хүчтэй антиоксидант шинж чанартай. Энэ нь арьсыг тань хөгшрөлтөөс сэргийлж, нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна А болон С витамин агуулдаг тул арьсыг тань цайруулж батгашихаас сэргийлнэ.
• Натрийн лаурил сульфат болон бусад хорт хавдар үүсгэдэг сульфатын нэгдлүүдийг агуулгүй ба парабен, силикон зэрэг химийн дүүргэгч нэгдэл ороогүй тул таны үс болон биеийн арьсанд тань ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй хүүхдэд ч хэрэглэх боломжтой органик бүтээгдэхүүн юм.
5. Хэрэглэх арга:
Уг Биеийн шингэн саванг ямар ч нэмэлтгүй шууд хэрэглэж болохоос гадна өөрийн арьсны онцлогт тохирсон үйлчилгээ бүхий анхилуун үнэрт амин тосыг нэмэн хэрэглэх боломжтой. 180 мл биеийн савангийн сууринд нийтдээ 7-18 дусал амин тос нэмж зөөлөн сэгсрэн, сайн холилдсоны дараа хэрэглэнэ.
• Хоёр болон түүнээс дээш амин тос холин хэрэглэх тохиолдолд нийт амин тосны хэмжээ 18-аас ихгүй байхыг анхаараарай.
Хүүхэд болон эмзэг арьстай хүн хэрэглэхдээ нийт амин тосны хэмжээ 12 дуслаас хэтрэхгүй байхыг анхаараарай.