0

Бүтээгдэхүүн хайх

Turmeric / Турмерикийн үндэсний тос / -10мл

16'380

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

Олон улсын нэршил: Curcuma Longa
Ургамал:1 метр хүртэл өндөр халуун оронд ургадаг олон наст ургамал. Зузаан үндэстэй ба улбар шар өнгөтэй. Цайвар шар цэцэгтэй.
Амин тосны шинж чанар:Шар-улбар шар өнгөтэй.
Бүдэг цэнхэр туяатай. Шинэхэн, халуун ногооны модлог үнэртэй.
Ялгаж авсан арга: Буцалгаж, наранд хатаасан
үндэслэг ишнээс уураар нэрэх аргаар амин тосыг ялгаж авна.

Үйлчилгээ
Турмерикийн амин тос нь турмерон ба ар-Турмерон гэсэн хоёр өвөрмөц найрлага агуулдаг. Мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй. Дархлааний системийг дэмждэг. Түрхэж хэрэглэхэд арьсны нөсөө толбыг бүдэгрүүлж, гэрэлтсэн цайвар арьстай болоход тусална. Бодисын солилцоог сайжруулдаг. Турмерик нь ревматоид артрит, остеоартриттай холбоотой өвдөлт, үрэвсэл, хөшүүн байдлыг багасгахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Элэг бол бидний хамгийн чухал хоргүйжүүлэх эрхтэн бөгөөд түүний байдал нь бүх биед нөлөөлдөг. Судалгаанаас харахад турмерик нь элэг хамгаалах үйлчилгээтэй. Маш хүчтэй химийн бодисоос ч элгийг хамгаалдаг. Үрэвслийн эсрэг болон нянгийн эсрэг үйлчилгээ нь ханиад, хамар битүүрэх зовиур намдаахад тустай.

Хэрэглээ
Булчин, үе мөч: Үений үрэвсэл, булчингийн өвдөлт, хэрх. Хоол боловсруулах систем: Хоолны хэт дуршилгүй болох эмгэг, хоол боловсруулалт сайжруулах, элэгний хямрал.

Найрлага, тун хэмжээ: 100% байгалийн амин тос, 10 мл- ойролцоогоор 200 дусал агуулна.

Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.