Pomegranate oil / Cуурь тос /30мл
38'610₮
Out of stock
Дэлгэрэнгүй мэдээлэл
Шинж чанар: Алтан шаргал өнгөтэй, зөөлөн үнэртэй шингэн тос.
Арьсны төрөл: Хуурай арьсанд тохиромжтой.
Үйлчилгээ
Арьсны хорт хавдраас сэргийлнэ: 2001 онд хийгдсэн судалгаагаар анар жимсний үрийн тосыг нарны тостой хольж хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас хамгаалах хамгаалалтыг 20% -иар нэмэгдүүлдэг болох нь батлагдсан учир таны арьсыг хортой туяанаас хамгаалж арьсны хорт хавдараас сэргийлнэ.
Байгалийн цэвэр антиоксидант: Байгалийн гаралтай ФИТОСТЕРОЛУУД агуулдаг бөгөөд энэ нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлснээр арьсыг нөхөн төлжүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ. Витамин С, E болон линолын хүчил их хэмжээгээр агуулдаг тул таны арьсыг гүнээс нь цайруулахаас гадна хөгшрөлтийн эсрэг дээд зэргийн үйлчилгээтэй.
Арьсыг чийгшүүлнэ: Анар жимсний үрийн тос нь омега-5 тосны хүчил болох / punicic acid/ агуулдаг бөгөөд чийгшүүлж, чийг алдахаас сэргийлдэг өөх тосны хүчлээр баялаг тул таны арьсыг илүү чийглэг, булбарай харагдуулдаг. Энэ тос нь хуурай, хагарсан арьсанд тэжээл өгч, зөөлрүүлж, улайлт, сэвх толбо арилгахад тусалдаг.
Үсийг гялалзуулна: Анар жимсний тос Палмитийн хүчил агуулдаг тул таны үсийг зөөлрүүлэн торгомсог болгоно. Мөн хуйхны рН орчинг тэнцвэржүүлж, тослогжилтын эсрэг үйлчилгээтэй
Хэрэглэх арга: Нүүрний арьс болон хүзүүндээ түрхэхдээ арьс арчилгааны эцсийн шатанд 2-5 дуслыг авч массажлана. Мөн өөрийн арьсанд тохирсон үйлчилгээ бүхий амин тостой хамт хольж хэрэглэнэ. 100 мл тосонд нийтдээ 4-6 хүртэлх дусал амин тос нэмэх боломжтой.
Хуйх болон үсэнд дангаар нь эсвэл үсэндээ тохирсон үйлчилгээтэй амин тосыг нэмж түрхээд сайтар массажлан 30мин-1 цаг орчим болоод шампуньдаж угаана.