0

Бүтээгдэхүүн хайх

ХАРШЛЫН ТУУРАЛТЫГ ХЭРХЭН ЭМГҮЙГЭЭР ЭМЧЛЭХ ВЭ???

Лаванда амин тос гэдэг нь лаванда цэцгээс ялган авсан ургамлын охь юм. Арьсанд түрхэж, дотуур ууж (зааврын дагуу хэрэглэх), үнэрээр амьсгалж хэрэглэдэг.
Арьсанд түрхэж хэрэглэхэд батга үрэвсэл бууруулах, нөсөө толбо бүдгэрүүлэх, үрчлээг бууруулах нөлөөтэй. Мөн үсийг эрүүлжүүлдэг.
Батга эмчлэх
Лаванда цэцгийн амин тос нь нян бактерийг устгадаг бөгөөд батганы эдгэрэлтийг түргэсгэнэ. Арьсны нүх сүвийг бөглөсөн бохирдлыг арилгаж, үрэвсэл намдаана. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа коконат тос болон бусад органик суурь тосонд шингэлж түрхэнэ.
Мөн нэг дусал арган тос: нэг дусал лаванда амин тосыг хольж батга гарсан хэсэгт хөвөнтэй модоор өдөрт 2 удаа түрхэнэ.
Экзем тууралт, арьсны хэт хуурайшилт намдаах
Экзем биеийн аль хэсэгт туурч болдог ба арьс илүү их хуурайшиж, загатнаж, хайрс үүсэх зовиур илэрдэг. Шинж тэмдэг нь хурц, архаг аль ч хэлбэрээр илэрсэн байсан дараах заавраар түрхэж хэрэглээрэй. Мөн псириозын үед хэрэглэж болно. Загатнаа, улайлт бууруулж арьсыг хоргүйжүүлдэг.
2 дусал Лаванда амин тос + 2 дусал Цайны модны амин тосыг 2 цайны халбага коконат тостой хольж өдөр бүр зовиур намдтал түрхэж хэрэглээрэй.
Сэвх нөсөө бүдгэрүүлэх
Өнгөө алдаж, толбо нөсөө үүссэн арьсны өнгийг сэргээн, цайруулах нөлөөтэй. Өдөр болон шөнийн тосондоо 1-2 дусал Лаванда амин тосыг хольж түрхээрэй.
Үрчлээ арилгах
Чөлөөт радикалууд буюу хортой бодисууд нь арьсанд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Лаванда амин тос нь антиоксидантаар баялаг тул чөлөөт радикалаас арьсыг хамгаалж, хоргүйжүүлдэг. 2-4 дусал Лаванда амин тосыг коконат тостой хольж өдөрт 1-2 удаа чийгшүүлэгчний оронд хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг
Өвдөлт ихтэй үрэвслийг Лаванда амин тосоор эмчилж болно. Энэхүү амин тос нь өвдөлт намдаах, мэдрэлийн эд эсийг тайвшруулах нөлөөтэй. Бета-каропелин хэмээх байгалийн үрэвсэл намдаах бодис агуулсан байдаг.
Түлэгдэлтээс шалтгаалсан үрэвсэлд 1-2 дусал Лаванда амин тосыг 2 цайны халбага коконат тостой хольж, өдөрт 3 удаа түрхэнэ.
Наранд түлэгдсэн арьсанд Лаванда амин тостой цацлага тустай. ¼ аяга зуун настын шүүсэнд + 2 хоолны халбага цэвэршүүлсэн ус+ 10-12 дусал Лаванда амин тос+ 10 дусал жожоба тос хийж холино. Түлэгдэлт арилтал өдөрт 2-3 удаа цацаж хэрэглэнэ.
Шархны эдгэрэлт түргэсгэх, сорви арилгах
Хэрэв түлэгдсэн, зүссэн, шалбалсан шарханд Лаванда амин тосыг хэрэглэж болно. 2016 онд хийгдсэн судалгаагаар арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх үйл явцыг дэмжиж байгааг тогтоожээ.
Жижиг шарханд 3-4 дусал Лаванда амин тосыг коконат эсвэл таману суурь тостой хольж хөвөнд шингээж шархан дээрээ тавина. Хэрэв шарх эдгэрч эхэлсэн бол сорви үүсгэхгүй байх зорилгоор түрхэнэ.
Шавжинд хазуулах
Шавжинд хазуулсан загатнааг намдаах, шумуул, шавж үргээх нөлөөг Лаванда амин тос үзүүлдэг. 7 дусал Лаванда амин тосыг Лаанд дусаан хаалга, үүд хэсэгтээ тавибал шумуул, шавж таны гэрт орж ирэхгүй.
Мөн хөдөө явах гэж байгаа бол шавжнаас хамгаалах зорилгоор 200 мл усанд 4 дусал Лаванда амин тос хийж, бие, хувцас, ачаа руугаа цацаарай. Ингэвэл шавж үүрлэнэ, хазна гэж айлтгүй болно.
Шавжинд хазуулсан хэсэгт үрэвсэл, өвдөлт ихтэй байгаа бол 1-2 дусал лаванда амин тос, 1 дусал Батраш (Peppermint) амин тосыг 1 цайны халбага коконат тостой хольж өдөрт 2-4 удаа түрхэнэ.
Лаванда амин тосыг түрхэхдээ
Тосоо түрхэхдээ ил шарханд бол заавал хөвөнтэй модоор түрхэж заншаарай. Ингэснээр шарх луу бохир орох үрэвсэхээс сэргийлнэ. Харин шархгүй энгийн арьс, хуурайшилт зэрэгт гараараа түрхэж болно.