Органик цэвэрлэгээний бодис хийх нь
Химийн гаралтай цэвэрлэгээний бодисоос татгалзахыг хүсдэг үү? Энгийн орцтой, хямд зардлаар, хүний биед хоргүй олон янзаар ашиглаж болох органик уусмал хийж сурцгаая. Энэхүү цацлагыг бүх төрлийн хатуу гадаргууг ариутгах, цэвэрлэхэд ашиглаж болно.
Орц:
Цагаан цуу – ¼ аяга
Ус – 2 аяга
Амин тос сонголтоор 30 дусал
Тохиромжтой амин тоснууд :
💜Лаванда амин тос 15 дусал, Нимбэгний амин тос 15 дусал
💚Эвкалипт 10 дусал, Батраш 10 дусал, Жүрж 10 дусал
🧡Гоо жүрж 15 дусал, Нимбэг 15 дусал