0

Бүтээгдэхүүн хайх

Гаат өвсний амин тос-Spearmint Essential Oil/171029/

22'620

Out of stock

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Гаат өвс нь шинэлэг, дулаан, эмийн ургамлын үнэртэй. Хурдан ууршдаг. Шинэлэг, сэнгэнэсэн гааны үнэр нь тайвшруулах нөлөөтэй ба бие махбодийг бүхэлд нь эрүүл эрч хүчтэй байхад тусална. Үнэрээр хүртэхэд эерэг энергийг нэмэгдүүлж, нойрмоглох ядрах мэдрэмжийг бууруулна. Арьсны тослогийг багасгана. Гааны үнэр нь шавжийг үргээдэг.
💆🏻‍♀️Дух, чамархайнд түрхэснээр толгойн өвдөлт намдаана.
Батрашийн нэг төрөл бөгөөд зөөлөн бүтэцтэй тул хүүхдүүд хэрэглэхэд тохиромжтой.
🧴Арьс арчилгаа: Батга арилгах, арьс гуужуулахад түрхэж хэрэглэнэ.
🫁Амьсгалын эрхтэн тогтолцоо: Астма, бронхит, хамар битүүрэх, хамрын хөндийн үрэвслийн үед агаарт ууршуулж үнэрээр хүртэнэ.
🍽Хоол боловсруулах эрхтэн систем: Суулгалт, гэдэс хий дүүрэх, элэг цөсний хэвийн үйл ажиллагаа алдагдах, дотор муухайрах, бөөлжилтийн үед хэвлийд зөөлөн иллэг хийнэ. Дархлаа дэмжих: Ханиад, халууралт, томууг эмчлэхэд агаарт ууршуулах болон түрхэж хэрэглэнэ.
🧠Мэдрэлийн систем: Нойрмоглох, толгой өвдөх, стресс бууруулахад агаарт ууршуулж үнэрээр хүртэнэ.

🎖Шинжлэх Ухааны нэршил: Mentha Spicata
🇲🇳Монгол нэршил: Гаат өвс
🇮🇳Бүс нутаг: Энэтхэг улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх
🍃Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Навч
👃🏻Үнэр: Чихэрлэг, гааны, эмийн ургамлын үнэртэй.
☯️Зохицол: Ванилла (Vanilla), Эвкалипт (Eucalyptus), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Батраш (Peppermint), Розмарин (Rosemary)

💧Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.

✋🏻Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.