0

Бүтээгдэхүүн хайх

Палмарозийн амин тос-Palmarosa Essential Organic Oil /171026/

33'540

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Палмарозийн амин тос нь цэцгийн, чихэрлэг, нимбэгний, бага зэргийн сарнайн үнэртэй. Уурших хурд дунд зэрэг. Арьсанд түрхэхэд бага зэргийн сэрүүн мэдрэмж төрүүлнэ. Бүх төрлийн арьсны арчилгаанд хэрэглэхэд тохиромжтой. Суурь тосонд шингэлж тайвшруулах иллэг хийгээрэй. Үнэртний орц найрлаганд ашиглаж ирсэн ба үнэрээр хүртэхэд амгалан тайван байдлыг мэдрүүлнэ. Палмарозийн амин тос нь ямар ч хор нөлөөгүй ба загатнах, эмзэгшүүлэх мэдрэмж төрүүлдэггүй.

Арьс арчилгаа:
Батга, арьсан дээрхи халдварын гаралтай жижиг үрэвсэл, сорви, нүхжилт, үрчлээг арилгах нөлөөтэй. Бүх төрлийн арьс арчилгаанд эмчилгээний үр нөлөөтэй. Нүүр, гар, хөл, хүзүү, урууланд түрхэх ба арьсыг чийгшүүлж илүүдэл тослог ялгаралтыг багасгана. Шинэ арьс нөхөн төлжих үйл явцыг түргэсгэнэ. Хоол боловсруулах үйл ажиллагаанд: хоолны дуршилгүй болох, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурах, гэдэсний халдварт өвчин, нянгийн гаралтай цусан суулгын үед ходоод гэдсэнд өнгөр тогтоодог. Мэдрэлийн ядаргаа, стрессийн гаралтай зовиурыг арилгана.

Шинжлэх Ухааны нэршил: Cymbopogon Martini Монгол нэршил: Палмароз Бүс нутаг: Итали улс Амин тосыг боловсруулсан арга: Шахах Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Жимсний хальс Үнэр: Цитрусийн, бага зэргийн цэцгийн үнэртэй. Зохицол: Бергамот (Bergamot), Гоо жүрж (Grapefruit), Мэлрэг цэцэг (Jasmine), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Сарнай (Rose), Зандан мод (Sandalwood)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 7-с доош сартай нярай хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй