0

Бүтээгдэхүүн хайх

Орегано амин тос-Oregano Essential Oil /171006/

31'980

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Орегано амин тос нь хүчтэй, эмийн ургамлын, дулаан үнэртэй. Нян вирус мөөгөнцрийг устгах халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Суурь тостой хольж шингэлж түрхэнэ. Шавж үргээнэ.
Эрт дээр үеэс хүнсний зориулалтаар болон амьсгалын зам болон хоол боловсруулах замын өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн. Астма, бронхит, ханиад, томууны үед мөн гүйлсэн булчирхайн үрэвсэл зэргийг анагаадаг. Хятад анагаах ухаанд дотор муухайрах, халууралт бууруулах, суулгалт, арьсан дээрхи загатнаат тууралт намдаах эм гэж үздэг. Суурь тосонд шингэлэн толгойн өвдөлт, үе мөчний өвдөлт, булчингийн өвдөлт, шавжинд хазуулсан загатнааг намдаах үед түрхэж хэрэглэнэ.

Шинжлэх Ухааны нэршил:
Origanum Vulgare
Монгол нэршил: Хахууна
Бүс нутаг: Герман улс,
Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
Амин тос ялган авсан ургамлын хэсэг: Навч, цэцэг
Үнэр: Эмийн ургамлын, Дулаан, Хурц үнэртэй.
Зохицол: Базил (Basil), Бергамот (Bergamot), Шанцай (Cinnamon Bark), Башир цэцэг (Clove bud), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Зандан мод (Sandalwood)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. Жирэмсэн болон хөхүүл эх хэрэглэхэд тохиромжгүй. Орегано нь халуун чанартай ургамал тул түрхэхэд бага зэрэг халуу дүүгэх, загатнах мэдрэмж төрүүлж болно. 10-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.