0

Бүтээгдэхүүн хайх

Арцны үрийн амин тос-Juniper Berry Essenial Oil /171021/

47'580

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Арцны үрийн амин тос нь чихэрлэг, модлог үнэртэй ба хурдан ууршдаг. Гэр ахуйн цэвэрлэгээний бодис болгон хэрэглэхэд гайхалтай ариутгах үйлчилгээ үзүүлнэ. Тослог үс, арьс арчилгаанд хэрэглэхэд тохиромжтой. Үнэрээр хүртэх болон иллэг хийхэд тайвшруулах нөлөө үзүүлнэ.

Арьс арчилгаа: Батга, экзем, үс уналт, цусархаг тууралт, тослог арьс арчилгаа, шарх сорвины эдгэрэлт түргэсгэх зорилгоор түрхэж хэрэглэнэ. Булчин, үе мөч: Бие махбодоос хор гадагшлуулах, судас хатуурах, целльюлит, тулай, өөхлөлт, хэрх өвчний үед зөөлөн иллэг хийж түрхэнэ. Дархлаа дэмжих: Ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зоригоор агаарт ууршуулж үнэрээр хүртэнэ. Циститээс урьдчилан сэргийлэхийн тулд хэвлийн доод хэсэгтээ зөөлөн иллэг хийнэ. Мэдрэлийн систем: Уур бухимдал, мэдрэлийн ядаргаа, стрессийн гаралтай зовиурыг намдаана.

Шинжлэх Ухааны нэршил: Juniperus communis
Монгол нэршил: Арц Бүс нутаг: Энэтхэг улс
Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Үр жимс
Үнэр: Модлог, чихэрлэг, эмийн ургамлын үнэртэй.
Зохицол: Эвкалипт (Eucalyptus), Мэлрэг цэцэг (Jasmine), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Сарнай (Rose), Зандан мод (Sandalwood), Иланг иланг (Ylang ylang)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. Жирэмсэн эх болон 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.