Цагаан гааны амин тос-Ginger Essential Oil/171019
44'460₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Цагаан гаа нь хөрслөг, чихэрлэг, модлог, дулаан үнэртэй. Уурших хурд дунд зэрэг. Ой санамжийг сайжруулж, хүсэл зоригийг сэргээнэ. Өөдрөг байхад тусална. Хий дарна.
Булчин, үе мөч: Үений үрэвсэл, булчингийн чангарал, өвдөлт, хэсэг газрын цусны эргэлт сайжруулах, ревматизм, шөрмөс сунах зэрэгт түрхэж хэрэглэнэ. Амьсгалын систем: Хамар битүүрэх, нусгайтах, ханиалгах, хоолой сөөхөд уураар утах эсвэл түрхэж хэрэглэнэ. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Суулгалт, гэдэс хий дүүрэх, хоолны шингэц муудах, хоолны дуршилгүй болох, машинд явахад бөөлждөг бол үнэрээр амьсгалах эсвэл хэвлийд зөөлөн иллэг хийж түрхэнэ. Дархлаа дэмжих: Ханиад, томуу, халууралт, бие зарайх, жихүүдэс хүрэхэд, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор уураар утах, агаарт ууршуулж хэрэглэнэ. Мэдрэлийн ядаргаанд орсон бол үнэрээр болон түрхэж хэрэглэнэ.
🎖Шинжлэх Ухааны нэршил: Zingiber officinalis,
🇲🇳Монгол нэршил: Цагаан гаа
🇮🇳Бүс нутаг: Энэтхэг
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
🌱Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Үндэс
🌶Үнэр: Хөрслөг, халуун ногооны үнэртэй.
☯️Зохицол: Базил (Basil), Баширцэцэг (Clove), Шанцай (Cinnamon), Халгай (Fennel), Лаванда (Lavander), Орегано (Oregano), Задь (Nutmeg), Батраш (Peppermint)
🇬🇧Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.