0

Бүтээгдэхүүн хайх

Зоргодос 10мл-Fennel Essential Oil /171016/

24'180

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ:10мл
Эрт үеэс урт наслуулах, хүч тамир сэргээх чадалтай гэж үздэг байв. Өрнө, дорнын анагаах ухаанд биеэс хорыг гадагшлуулах, элэг цөс, дэлүүний үйл ажиллагааг дэмжих ба хоолны шингэц сайжруулах, гэдэс хий дүүрэх зовиурыг бууруулах үйлдэлтэй хэмээжээ. Мөн дотор өөхлөлт багасгах ба хөхүүл эхэд хөхний сүүг нэмэгдүүлдэг.

Арьс арчилгаа: Хөхрөлт арилгах, тослог арьс арчилгаанд түрхэж хэрэглэнэ. Целльюлит, өөхлөлт, хаван, ревматизмийн үед зөөлөн иллэг хийж хэрэглэнэ. Амьсгалын замын эрхтэн тогтолцоо: Астма, бронхитийн үед ууршуулж хэрэглэнэ. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Хоолны дуршилгүй болох, гэдэс хий дүүрэх, зогисуулах, өтгөн хатах, дотор муухайрах зовиурыг намдаана.

Шинжлэх Ухааны нэршил: Foeniculum Vulgare, Монгол нэршил: Халгай Бүс нутаг: Молдави улс Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх, Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Үр Үнэр: Чихэрлэг, хөрслөг үнэртэй. Зохицол: Бергамот (Bergamot), Хар перец (Black pepper), Кипарис (Cypress), Шимтэглээ (Geranium), Жүрж (Orange), Зандан мод (Sandalwood)

Анхааруулга: Эмзэг мэдрэмтгий хүмүүс анхаарал болгоомжтой хэрэглэнэ үү. Нүд хамрын салст гэх мэт эмзэг хэсгүүддээ хүргэхээс болгоомжил. Архаг хууч өвчинтэй бол эмчийн заавраар хэрэглэнэ үү. 2-с доош насны хүүхдийн арьсанд түрхэж хэрэглэхэд тохиромжгүй.

Өдрийн дээд тун 4-6 дуслыг агаарт ууршуулж болон түрхэж хэрэглэнэ. Тунг хэтрүүлж болохгүй.