0

Бүтээгдэхүүн хайх

Алтан товч цэцгийн амин тос-Chamomile Roman Essential oil/171002/

179'400

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэмжээ: 10мл
Ром алтантовч цэцгийн амин тос нь дулаан, чихэрлэг, эмийн ургамлын мөн жимслэг үнэртэй. Уурших хурд дунд зэрэг. Тайвшруулах нөлөөтэй тул оройн цагаар үнэрийг хүртэхэд бат бөх унтахад туслана.

👶🏻Зөөлөн найрлагатай тул эмзэг арьстай хүмүүс болон хүүхдүүд хэрэглэхэд тохиромжтой.

Гол үйлчилгээ: тайвшруулах, хий дарах, нойргүйдлийг эмчилнэ.
Арьс, үс арчилгаа болон савангийн найрлага болгон ашиглаж ирсэн.

👩🏻‍⚕️Ургамлын эмч хэмээн нэрлэгддэг. Учир нь алтантовч цэцгийн эргэн тойрон ургасан ургамлууд өвчилдөггүй байна. Орчин үеийн анагаах ухааны салбарт, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, жирэмсний үеийн хордлого бөөлжих, ялангуяа стрессийн гаралтай хоолны шингэц муудах зовиур бууруулах зорилгоор ашигладаг.

Арьс арчилгаа: Батга, харшлын гаралтай тууралт, түлэгдэлт, зүссэн шарх, экзем, шавжанд хазуулах, арьсны үрэвсэлт өвчнүүд, эмзэг мэдрэмтгий арьс арчилгаа зэргийн үед түрхэж хэрэглэнэ.
Булчин үе мөчний өвчин: Артрит, үений үрэвсэлт өвчин, булчингаар өвдөх, ревматизм, мэдрэлийн гаралтай өвдөлт, шөрмөс сунах үед тайвшруулах, өвдөлт намдаах хэсэг газрын цусны эргэлт сайжруулах зорилгоор массажлаж хэрэглэнэ.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо: Хоолны шингэц муудах, гэдэс хий дүүрэх, дотор муухайрах үед хэвлийд массажлаж эсвэл үнэрээр хүртэнэ.
Цэвэршилтээс шалтгаалсан зовиур, сарын тэмдэг алдагдах үед хэвлийн доод хэсэгт алтантовч цэцгийн тосоор иллэг хийнэ.
Мэдрэлийн эрхтэн тогтолцоо: Толгойн өвдөлт, нойргүйдэл, оюуны хэт ачаалал, стрессийн шалтгаант зовиуруудыг намдаахад үнэрээр хүртэнэ.

🎖Шинжлэх Ухааны нэршил: Chamaemelum nobile,
🇲🇳Монгол нэршил: Ром алтантовч цэцэг
🇬🇧Бүс нутаг: Англи улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
🌼Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Цэцэг
🌸Үнэр: Чихэрлэг, цэцгийн үнэртэй.
☯️Зохицол: Хуш мод (Cedarwood), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Батраш (Peppermint), Зандан мод (Sandalwood